2025 оны анагаах ухаан буюу физиологи, эмнэл зүйн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын эрдэмтэн Мэри Е. Бранков, Фред Рамсделл болон Японы судлаач Шимон Сакагачи нар хамтран хүртлээ.
Тэд дархлааны системийн зохицуулалтын үндсэн механизмыг нээн илрүүлж, “peripheral immune tolerance” буюу дархлааны систем өөрийн биеийн эсүүд рүү халдахгүй байх биологийн үйл явцыг тодорхойлсон судалгаагаараа уг нэр хүндтэй шагналын эзэд болсон юм.
Шагнал хүртсэн гурван эрдэмтний судалгаа нь дархлааны системийн “регулятор T эсүүд” (regulatory T cells, Tregs) хэмээх тусгай төрлийн эсүүдийн үүргийг анх удаа тодорхойлж, эдгээр эсүүд дархлааны хэт идэвхжилээс сэргийлж, бие махбодын тэнцвэрийг хадгалахад голлох үүрэгтэйг баталсан байдаг. Түүнчлэн FOXP3 генийн мутаци нь аутоиммун буюу дархлааны систем өөрийн эд эсийг гэмтээдэг өвчний шалтгаан болдог болохыг тогтоосон нь анагаах ухаанд шинэ хуудас нээжээ.
Мэри Бранков, Фред Рамсделл нар 2001 онд “scurfy” нэртэй хулганын загварт хийсэн туршилтаар FOXP3 генийн гэмтэл дархлааны хяналтгүй хэт идэвхжил үүсгэж байгааг илрүүлсэн бол Шимон Сакагачи T эсүүдийн зохицуулалт, дархлааны хариу урвалын тэнцвэрийн талаарх онол, практикийн судалгаагаа баталгаажуулсан юм. Тэдний энэхүү нээлт аутоиммун өвчин, эрхтэн шилжүүлэн суулгах, хорт хавдар, халдварт өвчний эмчилгээнд шинэ арга зам нээж байна гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
2025 оны Нобелийн анагаах ухааны шагналын дүн Стокгольм хотноо зарлагдсан бөгөөд нийт 11 сая Шведийн крон буюу ойролцоогоор 1 сая ам.долларын шагналыг гурван эрдэмтэн хамтран хуваан хүртэх юм. Энэ нь дархлааны системийн ойлголт, аутоиммун өвчний эмчилгээний ирээдүйг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой гэж Нобелийн хороо онцоллоо.
| Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02