Непалд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, нийтдээ 47 хүн амь насаа алдсан тухай албаныхан мэдээллээ. Ихэнх хохирол зүүн бүсийн Иллам дүүрэгт гарсан бөгөөд хөрсний гулгалтад өртөж 35 хүн, үерийн урсгалд 9 хүн, цахилгаанд цохиулж 3 хүн амь үрэгджээ.
Орон нутгийн аврах алба, цагдаа, армийнхан газар дээр болон агаараар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа ч зам гүүр эвдрэн нурсан, гол усны түвшин нэмэгдсэнээс ажил ихээхэн хүндрэлтэй байгаа талаар мэдээлэв. Нийслэл Катманду хотод ч мөн үерийн урсгалын улмаас зам, гүүр, харилцаа холбоо тасалдаж, нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлагджээ.
Засгийн газар аюулын түвшний сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг өндөр эрсдэлтэй бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Онцгой байдлын газраас олон аймагт эвдрэл сүйтэл ихээр гарсан тул нөхцөл байдлыг хүнд гэж дүгнэжээ.
Мөн Непалын Засгийн газар 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийг улс даяар ёслолын амралт болгон зарлаж, гамшгийн нөхцөл байдлыг даван туулах ажлыг түргэвчлэхээр бүх шатны байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.
| Непалд хүчтэй аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж 47 хүн амиа алдлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20