АНУ-ын сансар судлалын агентлаг NASA 2026 онд хүнийг сар хүргэх анхны туршилтын нислэгээ хийхээр төлөвлөж байна. “Artemis II” нэртэй энэхүү нислэг нь сансрын нисгэгчдийг сар орчмын замаар тойруулан аялуулах бөгөөд дараагийн шатанд сарны гадаргад буулгах бэлтгэл болж өгнө.
NASA-ийн мэдээлснээр Artemis II нислэгийг 2026 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд хийхээр төлөвлөжээ. Энэ нь 1972 оноос хойш буюу “Apollo” хөтөлбөрийн дараах 50 жилийн хугацаанд анх удаа хүн төрөлхтөн сарны ойролцоо нисэх түүхэн аялал байх юм.
Нислэгт ашиглах Orion сансрын хөлөгт багийн дөрвөн гишүүн сууж, амьдралын дэмжлэгийн систем, навигаци болон бусад чухал тоног төхөөрөмжийг туршина. Өнгөрсөн есдүгээр сард багийнхан сансрын хөлгөө “Integrity” хэмээн нэрлэж, шударга ёс, хамтын ажиллагааны бэлгэдэл болгосон байна.
NASA Artemis хөтөлбөрийн хүрээнд зөвхөн саран дээр дахин буух төдийгүй цаашлаад Марс гарагт хүрэх урт хугацааны зорилго тавьж байгааг онцолжээ. Artemis II амжилттай хэрэгжсэнээр 2027 оноос эхлэн сарны гадаргуу дээр сансрын нисгэгч буух төлөвлөгөөтэй байна.
| NASA агентлаг ирэх жил сар руу хүн илгээнэ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38