Карибын тэнгист хар тамхи зөөвөрлөсөн гэх хөлөг онгоцнуудад АНУ агаарын цохилт өгч байгаа нь "дарангуйллын үйлдэл" гэж Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро BBC-д өгсөн ярилцлагадаа хэллээ.
Петро ярилцлагадаа, "Хэрэв завийг зүгээр л зогсоож, багийнхныг баривчлах боломжтой юм бол яагаад пуужин харвах ёстой гэж? Энэ бол аллага. Хар тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдсон завийг зогсооход хүн үхэх шаардлагагүй. Бид Америкийн агентлагууд болон бусад агентлагуудтай далай тэнгист кокаин хураан авах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн урт түүхтэй. Өмнө нь хэн ч үхэж байгаагүй. Хэн нэгнийг алах шаардлагагүй. Хэрэв гар буунаас өөр зүйл хэрэглэвэл хүчний пропорциональ зарчим зөрчигдөж байгаа хэлбэр" гэжээ.
Хэрэв мөрдөн байцаалтын явцад Колумбчууд халдлагад өртөж амиа алдсан нь тогтоогдвол АНУ-ын албаныханд эрүүгийн хэрэг үүсгэхийг мөн уриалсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сард 17 хүний аминд хүрсэн цохилтыг фентанил болон бусад хууль бус хар тамхины урсгалыг АНУ руу оруулахыг зогсоохын тулд шаардлагатай гэж үзжээ. Хуулийн шинжээчид болон хууль тогтоогчид олон улсын эрх зүйг зөрчиж байгаа эсэхэд эргэлзэж байна.
Олон улсын усан дахь цохилт нь гол төлөв Колумбын хөрш Венесуэлд чиглэсэн гэж Трампын засаг захиргаа мэдэгдсэн боловч АНУ-ын тал устгагдсан бай болон хүмүүсийн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй бөгөөд эхний халдлагад өртсөн завин дээр Трен де Арагуа бүлэглэлийн гишүүд байсан гэсэн мэдээлэл маргаантай байна.
| Колумбын ерөнхийлөгч АНУ хар тамхи зөөвөрлөж байна хэмээн хөлөг онгоц руу дайрсныг "дарангуйллын үйлдэл" гэв |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02