Bank of America болон шинжээчдийн гаргасан урьдчилсан таамаглалаар "2060 он гэхэд дэлхий даяар ашиглагдах хүн төрхт роботуудын тоо 3 тэрбумд хүрэх төлөвтэй байна" гэж үзжээ.
Тус байгууллагын тайланд дурдсанаар роботын үйлдвэрлэлийн өртөг жилээс жилд буурч байгаа бөгөөд 2025 онд нэг роботын тоног төхөөрөмжийн өртөг ойролцоогоор 35 мянган ам.доллар байхаар тооцогдож буй бол 2030 он гэхэд энэ үзүүлэлт 13–17 мянган ам.доллар болж буурах магадлалтай аж.
Эдийн засаг, нийгмийн хүчин зүйлс ч роботын хэрэгцээг нэмэгдүүлж байна. Хөгширсөн хүн амтай орнуудын ажиллах хүчний хомсдол, асрамжийн үйлчилгээний өсөлт, мөн үйлчилгээний салбарын ачаалал нэмэгдэх нь роботын эрэлтэд түлхэц болох таамаг дэвшүүлжээ.
Гэвч энэ өсөлтөд саад болох хүчин зүйл ч бий. Тухайлбал, техникийн хөгжлийн хязгаар, аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, эдийн засгийн хөрөнгө оруулалтын боломж болон нийгмийн хүлээн зөвшөөрөл зэрэг олон талын сорилт тулгарахаар байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, хиймэл оюун ухаан, хөдөлгөөний нарийн системийн дэвшил нь роботын хөгжлийг хурдасгах ч, 3 тэрбумд хүрэх эсэхийг цаг хугацаа тодорхойлох аж.
| 2060 он гэхэд хүн төрхт роботуудын тоо 3 тэрбумд хүрнэ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38