БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2025 оны есдүгээр сарын 2-нд охин Ким Жү Аэгийн хамт Бээжин хотод хүрэлцэн ирэв. Тэд Хятад улсад болох Японы ялагдлын 80 жилийн ойд зориулсан томоохон цэргийн парадад оролцохоор айлчилж байна.
Энэ нь Ким Жү Аэг олон улсын тавцанд албан ёсоор гарч буй анхны тохиолдол бөгөөд түүнийг эцгийнхээ залгамжлагч болох магадлал улам бүр тодорхой болж буйг ажиглагчид онцолж байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд болон олон улсын шинжээчид Ким Жү Аэг “боломжит залгамжлагч” гэж удаа дараа нэрлэж байсан юм.
Ким Жон Ун уламжлал ёсоор хуягт галт тэргээр Пхеньянгаас Бээжинг хүртэл аялсан бөгөөд түүний айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жиньпинтэй хамт оролцохоор төлөвлөж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэ айлчлал нь зөвхөн түүхэн ой тэмдэглэхээс гадна БНАСАУ-Хятад-Оросын гурван улсын стратегийн түншлэл болон удирдагчдын харилцааг бэхжүүлсэн чухал үйл явдал боллоо.
| Ким Жон Ун охиноо дагуулаад Бээжинд очлоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38