Энэ өдөр хичээлийн шинэ жил эхэлж дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд сургуульдаа явцгаадаг. Анх удаа сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд маш чухал өдөр билээ.
Гэхдээ өөр өөр улс орон, соёлууд энэ чухал өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан онцлох хэдэн орны заншлуудыг дурдъя

Япон: Цоо шинэ цүнх
Хичээлийн эхний өдөр олон япон хүүхдүүдийн гэр бүл тэдэнд шинэ рандосэру буюу хатуу арьсан үүргэвч бэлэглэдэг. Эдгээр материалууд нь бага ангиа төгсөх хүртэл буюу зургаан жилийн хугацаанд өдөр бүр хүүхдээс салахгүй явна. Уламжлал ёсоор охид улаан үүргэвч авдаг бол хөвгүүд нь хар үүргэвч авдаг. Гэхдээ дуртай өнгөө сонгож ч болно.

Украин: Багш нарт цэцэг бэлэглэх
Холливүүдийн кинон дээр багшдаа алим бэлэглэж буй үзэгдэл ихээхэн гардаг. Украины хувьд бусад постсоциалист орнуудтай адил багшдаа цэцэг бэлэглэдэг. Сургуулийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийг “Мэдлэгийн өдөр” гэж нэрлэдэг бөгөөд суралцах гайхалтай эрч хүчийг билэгшээдэг. Нэгдүгээр ангийн нэг азтай хүүхдийг сонгож хонх дуугаргадаг нь манайд ч суурьшсан соёл.

Энэтхэг: Элсэлтийн өдрийн бэлэг
Энэтхэгт хичээлийн жил “Элсэлтийн өдөр” буюу Правесанолсавамаар гэж баярыг тэмдэглэснээр эхэлдэг. Правесанолсавамаар нь орон нутгийн засаг захиргаанаас эхлүүлдэг сургалтын баяр юм. Баярын уур амьсгалыг нэмэхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ амттан, хичээлийн хэрэгсэл, шинэ цүнх, мөн сонирхолтой нь шүхэр зэрэг бэлэг сэлтээр урамшуулна. Энэтхэгт сургуулиуд ихэвчлэн 5-р сарын сүүл эсвэл 6-р сарын эхээр эхэлдэг нь борооны улиралтай давхацдаг. Шинэ шүхэр бол бороотой өдөр сургууль руугаа алхахад маш сайн хамтрагч юм!

Итали: Тусгай ажлын хувцас
Италид дүрэмт хувцас заавал өмсөх шаардлагагүй. Гэхдээ Италийн бага сургуулийн сурагчдад грембиуле хэмээх хувцас өмсгөдөг түүхэн уламжлалтай. Өмссөн хойно бяцхан үйлдвэрийн ажилчид шиг харагдах энэ хувцсыг хүүхдийг өөрсдийгөө бохирдуулахаас хамгаална.

Герман: Конусан дахь амттан
Германы Schultüten. Эцэг эхчүүд хүүхдүүдэд сургуулийн эхний өдрүүдэд ийм том, өнгөлөг цаасан конус өгдөг уламжлалтай. Чимэглэсэн конусыг нь хичээлийн хэрэгсэл, чихэр, тоглоом болон бусад амттанаар дүүргэдэг. Schultüten-ийг Германд үйлдвэрт олноор үйлдвэрлэдэг байна.
| Хичээлийн эхний өдөртэй холбоотой улсуудын заншлууд |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20