АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) олон улсын оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон гадаадын сэтгүүлчдэд олгодог визийн хугацааг тогтмол хязгаарлах шинэ журам танилцууллаа.
Шинэ журмаар оюутны (F) болон солилцооны (J) визийг сургалтын хугацаатай уялдуулан сунгадаг уян хатан системийг халж, дөрвөн жилийн тогтмол хугацаатай болгох санал дэвшүүлсэн байна. Харин гадаадын сэтгүүлчдэд олгодог (I) визийн хугацаа 240 хоног буюу найман сар болж багасах бол Хятадын сэтгүүлчдэд энэ хугацаа 90 хоног байхаар тусгажээ.
Хугацаа дууссаны дараа оюутан, сэтгүүлчид АНУ-ын харьяалал, цагаачлалын албанд сунгалтын хүсэлт гаргах боломжтой ч нарийн шалгалт, нэмэлт шаардлагуудтай тулгарах аж.
Албаны тайлбартаа АНУ-ын тал “визийн давтан ашиглалтыг багасгах, аюулгүй байдлыг хангах зорилготой” гэжээ. Гэсэн ч боловсролын байгууллагууд болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчид энэхүү өөрчлөлт нь олон улсын оюутан, судлаачдын суралцах боломжийг хязгаарлах, мөн сэтгүүлчдийг хяналт, дарамтад оруулах эрсдэлтэй гэж шүүмжилж байна.
Шинэ журам хэрэгжихээс өмнө 30 хоногийн хугацаанд олон нийтийн саналыг авч, эцэслэн батлах юм байна.
| АНУ оюутан, сэтгүүлчдэд олгох визийн журмаа чангатгана |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38