Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун есдүгээр сарын 3-нд Бээжинд болох цэргийн парадад оролцоно гэж Хятадын гадаад хэргийн яам мэдэгдлээ. "Ялалтын баярын өдөр" хэмээн нэрлэсэн энэхүү парад нь Хятад улс Японы эсрэг дайн болон дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэх юм.
Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүлээгдэж буй 26 орны төрийн тэргүүний дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн байгаа. Хятад улс хамгийн сүүлийн үеийн зэвсгээ олон зуун нисэх онгоц, танк, дроноос хамгаалах системийг үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд анх удаа цэргийн хүчний шинэ бүрэлдэхүүнээ парадад бүрэн харуулах гэж байна.
70 минут үргэлжлэх парадыг шинжээчид болон барууны гүрнүүд анхааралтай ажиглах төлөвтэй байна. Бээжингийн төвд болох Парадад Ким Жон Ун Оросын Путин, Хятадын Ши Жиньпин нартай зэрэгцэн зогсох нь. Энэ бол Ши Жиньпинд чухал дипломат ялалт болно. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоохын тулд Путинтэй тохиролцохыг оролдож байна. Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногт Кимтэй дахин уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Хятадын удирдагч тоглоомонд геополитикийн хөзрүүдийг атгаж буйгаа харуулж байна.
Ким Бээжинд айлчилснаас хойш зургаан жил болж байна. Тэрбээр хамгийн сүүлд Хойд Солонгос, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм Япон улс энэ долоо хоногийн эхээр Европ, Азийн орнуудыг парадад оролцохгүй байхыг хүсжээ. Барууны ихэнх удирдагчид Парадад оролцохгүй байх магадлалтай байгаа нь Украины дайтай шууд холбоотой юм.
| БНХАУ-ын цэргийн парадад Ким Жон Ун, Путин, Ши Жинь Пин нар уулзана |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38