Өмнөд Солонгос улсад лхагва гарагт хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээ хэтийдсэн тул сургуулийн анги танхимд гар утас болон бусад дижитал хэрэгслүүдийг ашиглахыг хориглосон хууль баталжээ.
Ирэх жилийн гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Өмнөд Солонгос насанд хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ болон ухаалаг утас хэрэглэхийг хориглосон хамгийн сүүлийн улс болж байна.
Австрали улс өсвөр насныхныг нийгмийн сүлжээ хэрэглэх хоригоо саяхан өргөтгөсөн. Нидерланд улсад сурагчдын гар утасны хэрэглээг хориглосноор анхаарал төвлөрлийг сайжруулсан гэх судалгаа долоодугаар сард гарсан. АНУ-д төвтэй Pew судалгааны төвийн судалгаагаар 2022, 2023 онд сулалгаадн оролцсон 27 орны дундаас Өмнөд Солонгосчуудын 99 хувь нь цахим сүлжээ хэрэглэдэг бол 98 хувь нь ухаалаг утас эзэмшдэг байна.
"Манай хүүхдүүд өглөө бүр нүд нь улайчихсан байдаг. Тэд 2, 3 цаг хүртэл Instagram ордог" гэж хууль тогтоогчдын нэг Чо Жунг Хун парламентад хэлсэн байна. Дунд болон ахлах сургуулийн сурагчдын 37 орчим хувь нь олон нийтийн сүлжээ нь тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гэж үзсэн бол 22 хувь нь сошиал медиа хаяг руугаа нэвтэрч чадахгүй бол санаа зовдог гэж өнгөрсөн онд Боловсролын яамнаас гаргасан судалгаа харуулжээ. Өмнөд Солонгосын олон сургуулиуд ухаалаг гар утсыг ашиглахыг хориглосон байдаг бөгөөд үүнийг одоо албан ёсоор хуульчилж байна. Дижитал төхөөрөмжүүдийг хөгжлийн бэрхшээлтэй сурагчид болон боловсролын зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хэвээр байх гэнэ. Ухаалаг гар утсыг хориглох нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж зарим залуучуудыг төлөөлөх бүлгүүд эсэргүүцэж байгаа юм байна.
Эх сурвалж: Reuters
| Өмнөд Солонгост сургуулийн анги танхимд гар утас хэрэглэхийг хориглосон хууль баталжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38