Японы хамгийн өндөр уул болох Фүжи (3,776 м)-д 102 настай Кокичи Акузава амжилттай авирч, тус оргилд гарсан хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн дэлхийн рекордод бүртгэгдлээ.
Акузава гуай 1923 онд төрсөн бөгөөд зүрхний өвчтэй ч эрүүл мэнддээ анхаарч, өглөө бүр тогтмол алхдаг, мөн ууланд авиралт хийж дасгалждаг байжээ. Тэрбээр энэ удаагийн авиралтад 3 өдөр зарцуулж, 2025 оны наймдугаар сарын 5-нд өглөө 11 цагийн үед оргилд хүрсэн байна.
Фүжи уул нь Японы бэлгэ тэмдэг төдийгүй жил бүр олон мянган жуулчин, уулчдыг татдаг алдартай оргил. Ахмад уулчны энэхүү амжилт Японд төдийгүй дэлхий даяар олон хүнд урам зориг өгсөн үйл явдал болж байна.
| Японы 102 настай эрэгтэй Фүжи уулын оргилд гарч, дээд амжилт тогтоолоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38