Оросын ахлах мөрдөн байцаагч Александр Бастрыкин Наговицынагийн хүү Михаилын өргөдлийн дагуу 48 настай уулчныг аврах оролдлогыг Киргизийн онцгой байдлын албаныхантай хамтран яаралтай зохицуулахыг тушаав. Тэрбээр Хятадтай хиллэдэг 7439 метрийн өндөртэй Женгиш Чокусу буюу Ялалтын оргил ууланд хөл нь хугарч хоёр долоо хоног гаруй хугацаанд гацсан. Дөрвөн жилийн өмнө түүний нөхөр Сергей Наговицын Казахстан-Киргизстан-Хятадын гурвалсан цэгт орших Хан-Тэнгри ууланд хөл нь саажиж бууж чадалгүй амь насаа алдсан.
8-р сарын 15-нд Италийн уулчин Лука Синигаглиа Наговицынаг аврах оролдлогын үеэр нас баржээ. Бастрыкин 8-р сарын 25-нд Оросын Онцгой байдлын яамтай хамтран "иж бүрэн арга хэмжээ авах" тухай өөрийн ажилтнуудад өгсөн тушаалыг 8-р сарын 26-нд The Moscow Times сонинд нийтэлжээ. 8-р сарын 19-нд Киргизийн албаныхан Наговицыныг Тинь уулын нуруунд хөлөө хугалсан ослоос долоо хоногийн дараа дроноор эвдэрсэн майханд эсэн мэнд байсныг харсан тухай мэдэгдэв. Наталья Наговицынагийн хүү Михайл уриалгадаа, дроны дүрс бичлэг нь ээжийгээ амьд хэвээр байгааг баталж байна гэж хэлсэн ч зарим шинжээчид цаг агаар маш муу, хоол хүнс, ус, түлшний нөөц багасч байгаа үед түүний амьд үлдэх боломжийн талаар эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Наймдугаар сарын 19-нд авсан дроны дүрс бичлэгт Наговицынагийн майхан салхинд урагдаж, нэг тал нь хийссэн байсныг 8-р сарын 26-нд Радио Azattyk мэдээлэв. Киргизийн Уулчдын холбооны ерөнхийлөгч Эдуард Кубатов хэвлэл мэдээллийн хэрэгслээр аврах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай өмнө нь мэдээлж байсан ч дуусгах эцсийн шийдвэр гараагүй байна гээд цааш нь хэлэхдээ, аврах ажиллагаа олон улсын чанартай болсон тухай мэдэгдэв. Женгиш Чокусу бол дэлхийн авирхад хамгийн хэцүү 10 уулын нэг бөгөөд энэ амжилтыг оролдсон хүмүүсийн гуравны нэг нь нас барсан байна. .
| Оросын уулчинг Киргизийн хамгийн өндөр уулын мөсөн оргилоос аврахаар оролдож байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20