Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Өмнөд Азийн орнуудын үер, ган, хар салхи, агаарын хэт халалт зэрэг цаг уурын аюулт үзэгдлийн давтамж болон эрчим нэмэгдсээр байна. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан Энэтхэгийн Цаг уурын алба лхагва гарагт тус хотод аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна.
Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулсан зөвлөмж гаргаж, хотоос явах болон ирэх нислэгүүд саатаж байгааг анхааруулсан байна. Мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн санхүүгийн төв зогсонги байдалд орж, Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, хотын эргэн тойрны газрууд усанд автаж, тав дахь өдрөө дараалан орсон аадар борооны дараа хүмүүс үерт автсан гудамжаар ус туулан явахад хүрчээ. Аадар борооны улмаас зургаан хүн амиа алдсан байна. Цаг уурын албаны мэдээллээр, хотын зарим хэсэгт мягмар гаргийн өглөөний 8:30 цагаас лхагва гаргийн 8:00 цагийн хооронд 200 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Матеран хотод 382.5 мм хур тунадас унасан байна.
Түүнчлэн энэ сард Энэтхэгийн Уттаракханд мужид орсон их хэмжээний борооны улмаас тус мужийн нэгэн тосгон бүхэлдээ үерт автсан байна. Энэтхэгийн баруун хойд бүс нутгаар цутгах хур тунадасны хэмжээ жилийн дундаж түвшнээс 12 хувиар их байгаа ба аюулт үзэгдлүүдийн улмаас амиа алдах хүний тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг мөн тус улсын Цаг уурын албанаас анхааруулсан байна. Үүнээс гадна хүн амын даац хэтэрсэн үед хот төлөвлөлт тааруу байгаагийн зэрэгцээ бохир ус зайлуулах систем гээд дэд бүтцийн зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэг олон жил яригдаж буй асуудлууд нөхцөл байдлыг хурцатгаж байгааг БНЭУ-ын Засгийн газар тодотгосон байна
ЭХ сурвалж: https://www.nytimes.com/2025/08/20/world/asia/india-monsoon-mumbai.html
| Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38