АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хуурамчаар хүчингүй болгохыг оролдсон, АНУ болон тус улсын иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт мягмар гарагт албан ёсоор буруутгалаа. Трампыг наймдугаар сарын 3-ны пүрэв гарагт шүүх хуралд оролцуулахаар болжээ.
2021 оны 1-р сарын 6-ны мөрдөн байцаалтын ажиллагааг удирдаж байсан нам бус тусгай зөвлөх Жек Смит Трампыг дөрвөн зүйл ангиар буруутгасан байна:
- АНУ-ыг хуурахын тулд хуйвалдаан зохиох
- албан ёсны журамд саад учруулах зорилгоор хуйвалдаан зохиох
- албан ёсны үйл ажиллагаанд саад учруулах, саад учруулахыг оролдох
- иргэдийн эрхийг зөрчих гэсэн хуйвалдаан
Энэ нь ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолтой байгаа Трампын эсрэг тавьсан эрүүгийн хэргийн гурав дахь нь бөгөөд хамгийн ноцтой нь юм. Дээрх хоёр зүйл ангид 20 жил хүртэл хорих ял оноох хуулийн заалттай. Вашингтоны шүүхийн шүүгчдийн танхимд танилцуулсан яллах дүгнэлтэд Дональд Трамп 2020 оны сонгуулийн дараа засгийн эрхэнд үлдэхийг хүссэн бөгөөд өөрийгөө ялсан хэмээн "худал мэдээ тараасан" гэжээ. Баримт бичигт "Эдгээр мэдээлэл худал байсан бөгөөд шүүгдэгч нь худал гэдгийг мэдэж байсан." Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхан мэдэгдэл хийхдээ уг буруутгалыг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэсэн ээлжит оролдлого гэж нэрлэжээ.
Трамп өөрөө шинэ яллах дүгнэлтийг албан ёсоор зарлахаас хэдхэн минутын өмнө өөрийн "Truth" олон нийтийн сүлжээнд "Галзуу Жек Смит 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохын тулд та бүхний хайртай Ерөнхийлөгч болох намайг дахин хилс хэрэгт буруутгаж байгаа гэж би сонссон" хэмээн бичжээ.
Жэк Смит яллах дүгнэлтийг Вашингтоны Их Шүүгчид гардуулсны дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, 2021 оны 1-р сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитол руу дайран орсон нь "АНУ-ын эрх мэдлийн үйл ажиллагааны үндсийг сүйтгэх зорилготой яллагдагчийн худал хуурмаг үйлдлээс үүдэлтэй" хэмээн хэлжээ. Жек Смит энэ хэргийг хурдан шүүх талаар хичээж ажиллана гэж амласан бөгөөд шүүхээр нотлогдох хүртэл Дональд Трамп гэм буруугүйд тооцогдож байгааг сануулснаар мэдэгдлээ дуусгажээ.
Эх сурвалж: BBC
| ДОНАЛЬД ТРАМПЫГ ТӨРИЙН БОЛОН ИРГЭДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХЭМЭЭН БУРУУТГАЖЭЭ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41