24 цагийн дотор Орос даяар 12 цэрэг татлагын байр ямар нэг хэмжээгээр халдлагад өртсөн тухай өчигдөр тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Халдлага үйлдэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан ба Молотов коктейл гэгддэг лонхтой шатаагч шингэн шидэж гал тавьсан буюу гал тавихыг оролдсон байна.
Ийм халдлага Санкт Петербург, Казань, Омск, Россошь, Можайск, Подольск, Калуга, Верхнеуральск, Копейск зэрэг хотуудад гарсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Гэхдээ тэд цэргийн дайчилгааг эсэргүүцэх зорилгоор ийм халдлага үйлдээгүй, утасны залилангийн хохирогч болсон байна.
Тухайлбал Казань хотод халдлага үйлдсэн 62 настай эмэгтэй утсаар залгасан хүн “ийм үйлдэл хийхгүй бол охиныг нь ална” хэмээн заналхийлсэн тухай цагдаад мэдүүлжээ.
Крымийн нэг сургуулийн 51 настай багш эмэгтэй ижил заавар утсаар хүлээж авснаа бас мэдүүлсэн байна.
Северодвинск хотын цэрэг татлагын байранд гал тавьсан 76 настай эрэгтэй өөрт нь Оросын тусгай албаныхан утсаар ийм даалгавар өгсөн тухай хуулийнханд ярьжээ.
Даваа гарагийн өглөө Санкт Петербург хотод 53 настай эрэгтэй хувийн машинаараа цэрэг татлагын байр руу довтолж, гал тавиад цагдаа нарт баригдсан байна.
WhatsApp сүлжээгээр өөрийгөө Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан гэж танилцуулсан хүн түүнд “Украинд нууц бичиг баримт илгээх хуйвалдаанд саад хийхийн тулд” ийм халдлага үйлдэх даалгавар өгсөн тухай мэдүүлжээ.
Баригдсан хүмүүсийн ихэнх нь бусдын хөрөнгийг санаатай эвдэн сүйтгэсэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байна. Ийм хэрэгт тав хүртэл жилийн хорих ял оноодог юм.
Утасны залиланг Украины тал зохион байгуулсан гэж Оросын зарим хэвлэлүүд мэдээлсэн ч эзэн нь тодорхой болоогүй байна.
2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш цэрэг татлагын байрууд халдлагад өртөх явдал гарах болсон юм. Энэ оны нэгдүгээр сард Оросын шүүх ийм халдлага үйлдсэн тохиолдолд анх удаа хорих ял оноож байв.
Эх сурвалж: The Moscow Times
| 24 цагийн дотор Орос даяар 12 цэрэг татлагын байр халдлагад өртжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20