Японы Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Төв Доод Цалин Хороо 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундажаар 63 иенээр нэмэгдүүлж, 1,118 иен болгох санал дэвшүүллээ. Энэ нь өмнөх оноос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 2002 оноос хойших хамгийн огцом өсөлт болж байна.
Шинэчлэлийг ирэх аравдугаар сараас эхлэн улс даяар мөрдөхөөр төлөвлөсөн бөгөөд ингэснээр Японы бүх 47 мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ анх удаа 1,000 иенээс давж байгаа юм.
Тус саналыг гаргасан нь инфляц нэмэгдэж, амьжиргааны өртөг өссөн энэ үед иргэдийн бодит орлогыг дэмжих зорилготой. Ерөнхий сайд Шигеру Ишиба “доод цалинг 2030-аад оны эцэс гэхэд 1,500 иенд хүргэх” зорилт тавиад байгаа бөгөөд энэ алхам нь тус зорилтын нэг хэсэг хэмээн тайлбарлажээ.
Гэвч шинжээчдийн зүгээс энэ өсөлт нь жижиг, дунд бизнесүүдэд дарамт учруулж болзошгүйг анхааруулж байна. Япон даяар 25 сая хүн ажилладаг жижиг, дунд компаниуд өндөр зардлын дарамтад орж, зарим нь цомхотгол хийхэд хүрч магадгүй аж.
Хөдөлмөрийн яамны төлөөлөгчийн хэлснээр мужууд энэхүү дундаж санал дээр үндэслэн орон нутгийн бодит түвшингүүдээ ирэх өдрүүдэд хэлэлцэж батлах юм.
| Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20