Германы нэрт биатлонч, олимпын хос алтан медальт Лаура Далмайер Пакистаны Каракорумын нуруунд авиралт хийж байх үедээ осолдож, 31 насандаа харамсалтайгаар амь насаа алджээ.
Ослын явдал долдугаар сарын 28-ны өдөр Пакистаны Лайла Пийк (Laila Peak, 6,069 м) ууланд болсон бөгөөд Далмайер шороон чулууны гэнэтийн нурангид өртсөн байна. Түүнийг аврах ажиллагааг цаг агаарын нөхцөл, байршлын хүнд байдал зэргээс шалтгаалан шууд зохион байгуулж чадаагүй бөгөөд цасан тэлэлт, ослын түвшин өндөр байсныг мэргэжилтнүүд онцолжээ.
Далмайер 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, Герман улсын спортын түүхэнд тод мөр үлдээсэн тамирчин байсан юм. Тэрээр тухайн олимпын наадамд эмэгтэйчүүдийн спринт болон хөөх уралдаанд дараалан түрүүлсэн анхны биатлонч болж байв.
Залуу насандаа нэр хүндтэй олон тэмцээнд оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс долоон алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн тэрээр 2019 онд 25 насандаа спортын карьертаа албан ёсоор цэг тавьсан юм. Спортоо орхисны дараа Далмайер ууланд авиралтын чиглэлээр суралцаж, Германд уулын аврах багт сайн дурын гишүүнээр ажиллаж байжээ.
Түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн зүгээс “Лаура өөрийн хүсэлтээр, хэрэв ноцтой осол гарвал байгальдаа үлдэхийг сонгосон” хэмээн мэдэгдсэн байна.
Олимпын хос алтан медальт Лаура Далмайер ууланд осолдож, 31 насандаа таалал төгслөө |
2025-07-29 12:38:17
2025-07-29 10:13:13
2025-07-28 11:42:20
2025-07-31 14:07:17
2025-07-31 13:06:31
2025-07-31 11:53:30
2025-07-31 10:15:57
2025-07-31 10:11:54
2025-07-31 09:58:50
2025-07-31 09:51:28
2025-07-31 09:45:21