АНУ-ын Техас мужид 2025 оны долдугаар сарын 4-нд болсон хүчтэй гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 82 болж өссөн талаар албаныхан мэдээллээ. Үүний дотор 28 хүүхэд байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байна.
Гамшгийн голомт болсон “Camp Mystic” нэртэй охидын зуны амралтын лагерт болсон үерийн улмаас 10 охин болон нэг багш сураггүй болсон талаар мэдээлэл гарчээ. Мөн Зуслангийн захирлаар олон жил ажиллаж буй Ричард Истланд энэ үерт бас амиа алдсан байна.
Үерийн улмаас олон зам, гүүр эвдрэж, хэдэн арван хүн сураггүй байгаа бөгөөд аврах багууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн, гамшгийн бүсэд тусламж үзүүлж байна.
Техасын засгийн газар болон улсын онцгой байдлын байгууллага гамшгийн нөхцөл байдлыг удирдан зохицуулж, олон нийтийг урьдчилан сэрэмжлүүлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж байгаа юм.
Ирэх 24-48 цагийн дотор энэ бүс нутагт дахин ширүүн аадар бороо орох магадлалтай болсон нь аврах ажиллагаа хүндрүүлж болзошгүй байгаа аж.
| АНУ-ын Техас мужид тохиосон гэнэтийн үерт амиа алдсан хүний тоо 82 хүрээд байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38