Япон Ванга хочтой Рёо Тацукигийн зөгнөсөн цунамигийн хугацаа ойртож байгаа энэ үед Японд олон тооны газар хөдлөлтүүд болж байна. “Миний харсан ирээдүй” зөгнөлт манганы зохиолч Рёо Тацуки 2025 оны долоодугаар сарын 5-нд буюу маргааш томхон хэмжээний цунами болно гэж зөгнөж бичсэн нь дэлхий дахиныг цочроож, Японы аялал жуулчлалд нөлөөлсөн.
Тэрбээр энгийн нэгэн уран бүтээлч биш. 1999 онд “Миний харсан ирээдүй” мангагаа хэвлүүлснээр ирээдүйд болох гамшгийг зурагт номын хуудсанд буулгадаг гэсэн нэр хүндийг бүтээсэн. Тус ном 2011 оныг хүртэл тийм ч их хүнд хүрээгүй ч түүний зөгнөлийн дагуу 2011 онд Тохокуд газар хөдлөлт болон цунами болсноор анзаарагдаж эхэлсэн. Тухайн гамшиг 18,000 хүний амь насыг авч одсон Фукушимагийн АЦС-ын дэлбэрэлтэд хүргэсэн байна.
Түүний эхэн үеийн бүтээлүүд 1995 оны Кобегийн газар хөдлөлт бүүр Ковид-19 цар тахлыг ч зөгнөж байсан удаатай. Мөн Тацуки Фредди Меркури, Диана гүнж зэрэг олны танилуудын үхлийг зөгнөсөн. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр сүүлийн хоёр долоо хоногт Японы өмнөд хэсэгт алслагдсан арлын гинжин хэлхээнд 900 гаруй газар хөдлөлт болж, оршин суугчид нойргүйдэж, дараа нь юу болох бол гэсэн айдастай байгаа гэнэ.
Японы эрх баригчид 2025 оны 7-р сарын 3-нд хүчтэй газар хөдлөлт болсны дараа Акусэкижима арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан.
Нийтдээ зургаадугаар сарын 21-ээс хойш 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгдэж байгаа билээ. “Шинэ Ванга эмээ” хочтой Японы манга уран бүтээлч “2025 оны долоодугаар сард Японы өмнөд хэсгийн тэнгис далай буцална” гэж зөгнөсөн бөгөөд гамшиг усан доорх галт уул дэлбэрснээр нүүрлэж эхэлнэ гэж бичжээ.
| Рёо Тацукигийн зөгнөснөөр маргааш Японд том цунами болно |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11