Бүгд найрамдах нам олонхи суудалтай Төлөөлөгчдийн танхим Трампын дотоодын мөрийн хөтөлбөрийг санхүүжүүлж, сая сая Америкчуудыг эрүүл мэндийн даатгалаас гаргах томоохон багц хуулийг баталснаар Ерөнхийлөгч Дональд Трампын татварыг бууруулах хууль өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Конгресс дахь эцсийн саадыг давлаа.
218-214 гэсэн санал авсан нь Трампын хувьд цагаачлалын эсрэг тэмцлийг санхүүжүүлэх, 2017 оны татварын хөнгөлөлтөө бүрмөсөн зогсоож 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан татварын шинэ хөнгөлөлтүүдийг үзүүлэх чухал ялалт юм. Тус хууль хувь хүний орлогын албан татварыг бууруулах, цайны мөнгө болон илүү цаг ажилласан цалингаас татвар авдаг явдлыг зогсоох зэрэг иргэдэд нь ашигтай тал олон ч сөрөг үр дагавар бас бий.
Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг танаж , ногоон эрчим хүчний олон арван урамшууллын хөтөлбөрийг тэглэх юм. Энэ нь тус улсын 36.2 их наяд ам.долларын өрөн дээр 3.4 их наяд ам.долларын өр нэмэх болно гэж Конгрессын төсвийн албанаас мэдээлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцсэн Конгрессийн төлөөлөгчдийн танхим дахь хурал дээр Ардчилсан намын бүлгийн тэргүүн Хаким Жеффрис 8 цаг, 46 минутын туршид илтгэл тавьж дээд амжилт эвджээ.
Энэхүү илтгэл нь Бүгд найрамдах намын хуулийн төслийг хойшлуулах гэсэн Ардчилсан намын эцсийн оролдлого байсан юм. "Шидэт минут" гэх ийм төрлийн илтгэл нь хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулах арга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын хурлын дэгийн дагуу суудал авсан намын дарга нарын илтгэх хугацаа хязгааргүй байдагтай холбоотой.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 4-нд АНУ-ын тусгаар тогтносон өдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Трамп энэ хуулиа эцсийн шатанд баталж гарын үсгээ зурах юм.
| АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын “Нэгэн том, үзэсгэлэнтэй” хуулийн төслийг дэмжлээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20