Ливерпүүл клуб болон Португалын шигшээ багийн довтлогч Диого Жота болон түүний дүү, Португалын Penafiel багийн довтлогч Андрэ Силва нар автомашины осолд орж, харамсалтхайгаар амь насаа алдаад буй.
Цагдаагийн мэдээлснээр, Ослын нөхцөл шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэлт гаргаж мэлээлэл өгсөн бөгөөд Испани улсын Замора мужийн Цернадилья (Cernadilla)–гийн A‑52 хурдны замын 65‑р километр орчимд дээрх аймшиг осол болжээ. Уг осол нь 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр, ойролцоогоор оройн 00:30–00:40 цагийн үед болсон аж.
Диого Жота Lamborghini Huracán машин барьж явсан бөгөөд машин гүйцэд түрүүлэх явцад дугуй нь буудаж жолооны хяналтаа алдсанаас авто замаас гарч машин шатаж улмаар дэлбэрсэн байна.
Диого Жота Lamborghini Huracán EVO Spyder загварын машинаа 2024 оны 12 дугаар сард худалдан авсан бөгөөд ойролцоогоор £250,000 худалдан авч байжээ. Энэхүү машины мотор 5.2 литрийн V10 хөдөлгүүртэй, 3.1 секунд 100 км хурд авах чадалтай, 325 км/ц (202 миль/ц) хүртэл хурдлах боломжтой гэж заасан байдаг юм байна. Одоогоор хэдэн км/ц хурдтай явж байсан нь тодорхойгүй байна.
Диего Жотагийн хувьд хуримаа хийгээд удаагүй байсан 28 настай дэндүү гоё тоглогч байсан. Саяхан л клубтэйгээ Английн Премьер лигт, шигшээтэйгээ хамт “NATIONS league”-т түрүүлээд араас нь хуримаа хийсэн 3 хүүхдийн аав байжээ.
| Хөлбөмбөгийн ертөнц Диого Жотагийн үхлийн шалтгаан |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38