БНСУ-ын Гёнгидо мужийн Намянжү хотод 70 настай эрэгтэй 3-р ангийн сурагч охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг тавдугаар сарын 22-ны өглөө сургуулийн автобусны буудал дээр болсон бөгөөд сэжигтэн охин дээр очоод цонхоо нээж, ярилцахыг оролдсон байна.
Охины ар гэрийнхэн хэлэхдээ, жолооч “Ах нь 302-р байранд амьдардаг” гэж хэлсэн. Гэвч ойр хавьд 302-р байр гэж байдаггүй. Энэ талаар охиноосоо асуухад зүгээр л уйлаад байсан" гэж мэдэгджээ.
Хэрэг болохоос өмнө хоёр хоногийн өмнө тухайн хүүхэд дээр очиж байсан байна. Түүнд “Хамтдаа ферм рүү явцгаая” гэж сургуулийнхаа автобусыг хүлээж байхад нь хэлж байжээ. Мөн дэлгүүрээс тоглоом болон амттан авч өгч байсан байна.
Тухайн өвгөн мөн хяналтын камергүй харанхуй гудамд бага насны хүүхдийг аваачиж бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон байна. Хэрэг явдал болж өнгөрснөөс 6 хоногийн дараа цагдаа нар түүнийг баривчилжээ.
Ингэхдээ машинаас нь бэлгэвч, бэлгийн сулралын эм, афродизиак мэт шингэн зүйл зэргийг олжээ. Цагдаа нар түүнийг насанд хүрээгүй хүүхдийг уруу татахыг завдсан, 13 нас хүрээгүй бага насны хүүхдийг хүч хэрэглэн хүчирхийлсэн гэх үндэслэлээр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
70 настай эрэгтэй гуравдугаар ангийн сурагчид бэлгийн дарамт үзүүлжээ |
2025-07-03 14:48:01
2025-07-03 11:15:00
2025-07-02 17:23:12
2025-07-03 18:09:10
2025-07-03 16:52:46
2025-07-03 16:17:58
2025-07-03 15:15:06
2025-07-03 14:48:01
2025-07-03 14:25:15
2025-07-03 13:34:00
2025-07-03 13:02:03
2025-07-03 12:56:38
2025-07-03 12:31:16
2025-07-03 11:15:00
2025-07-03 10:44:55
2025-07-03 10:26:16
2025-07-03 10:21:40
2025-07-03 10:14:54
2025-07-03 10:08:48
2025-07-03 10:07:49
2025-07-02 17:45:41
2025-07-02 17:23:12
2025-07-02 17:06:14
2025-07-02 16:20:08
2025-07-02 14:00:23
2025-07-02 13:47:12
2025-07-02 13:36:41
2025-07-02 12:10:31
2025-07-02 12:00:22
2025-07-02 11:41:34
2025-07-02 10:33:05
2025-07-02 10:15:06
2025-07-02 10:05:22
2025-07-02 10:00:21
2025-07-02 09:47:35
2025-07-02 09:42:09
2025-07-02 09:34:50