Уг хэрэг гарсан Энэтхэгийн Уттар Прадеш мужаас энгийн хувцастай цагдаа нар боодолтой мөнгө барьсаар хөрш Бихар мужид иржээ. Гопалганж хотод ирээд 500,000 (20 гаруй сая төгрөг) рупиг 62 настайдаа хэрэг явдал болох үеэр олон хүний хөлд дарагдаж нас барсан Тара Депи гэгчийн гэр бүлд өгч өөрөөр нь яриулан баталгаажуулсан бичлэг хийсэн гэнэ. Уттар Прадешийн удирдлагууд хохирогчдын албан ёсны тоо баримтыг гаргаагүй байна. Талийгаач Тарагийн хүү цагдаа нар ирээд өгсөн мөнгө нь хохирогчдын гэр бүлд өгөхөөр тохирсон 2.5 сая рупи (104,420,750.00 төгрөг)-урьдчилгаа гэж хэлсэн талаар мэдээлсэн бөгөөд үлдэгдэг 2 сая рупиг хүлээн аваагүй гэжээ.
Нас барсан 37 хүний 35-ынх нь ар гэрт нөхөн төлбөр олгосон, нэг хохирогчийн нэрийг тодорхойлж чадаагүй мөн нэг хүнд албан ёсны өв залгамжлагч байгаагүй гэж Уттар Прадешийн засгийн газар мэдэгдсэн. BBC харин 2.5 сая рупигийн чек хүлээн авсан өөр нэг гэр бүлийг олсон байна. Бусад 35 хохирогчийн хувьд хамаатан садных нь дансанд төлбөрийг шилжүүлсэн байна. Үүнээс гадна Тара Девиг оролцуулаад 26 хүмүүсийн ар гэрт 500,000 рупигийн төлбөр төлсөн тухай мөн баримтыг олжээ. Үүгээр зогсохгүй ойр дотны хүнээ Кумбха Мела наадмын үеэр алдсан хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаан ойр дотных нь хүн нас барсан гэж мэдэгдэхийг шаардсан тохиолдлууд байгаа гэнэ.
Нэмээд нөхөн төлбөр олгоогүй 18 хүн нас барсан тохиолдлыг илрүүлсэн төдийгүй хууль ёсны өв залгамжлагч байхгүй гэсэн талбар хийжээ. Кумбха Мела наадмын дараахан BBC 11 мужаар явж 100 гаруй гэр бүлүүдтэй уулзан нотолгоо хангалтгүй тохиолдлуудыг хасаад 82 гаруй хүн нас барсан тохиолдлыг бүртгэж авсан байна.
| BBC: Энэтхэгийн ЗГ Ганга мөрөнд угаал үйлдэхдээ шахагдаж нас барсан 45 тохиолдлыг нуусан |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11