Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ

Катарын Аль Удейд агаарын баазад байрлаж байсан Америкийн цэргүүд рүү дайрсан гэж Иран мэдэгдсэнТус улсын телевизээр уг мэдэгдлийг хийсэн бөгөөд дэлгэцэн дээр нь "Америкийн түрэмгийллийн эсрэг Ираны зэвсэгт хүчний хүчирхэг бөгөөд амжилттай хариу үйлдэл" гэж бичжээ. Энэ халдлага Ираны заналхийллийн улмаас урьдчилан сэргийлэх үүднээс Катар улс агаарын хилээ хаасны дараахан болсон юм. Харин Катар улс олон улсын эрх зүйн дагуу шууд хариу өгөх эрхтэй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. Тегеран агаарын цохилт өгөхөөс өмнө хохиролыг аль болох багасгахын тулд анхааруулсан тухай мэдээллийн эх сурвалжуудад тэмдэглэжээ.

Цагаан ордны албаны хүн Иран дахин халдлага үйлдэхгүй бол Израиль гал зогсоохыг зөвшөөрсөн. Харин Иран дахин халдлага үйлдэхгүй гэж АНУ-д дохио өгсөн тухай Reuters агентлаг мэдээлсэн. Хэлэлцээрийг хөшигний ард зуучлахад Катар үүрэг гүйцэтгэжээ. Катарын Ерөнхий сайд Тегерантай утсаар ярихдаа Ирантай тохиролцоонд хүрсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи жиргээндээ ямар нэгэн гал зогсоох эсвэл "цэргийн ажиллагааг зогсоох" талаар "ҮГҮЙ" гэсэн байр суурьтайгаа мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч тэрээр чухал анхааруулга өгч "Израилийн дэглэм Ираны ард түмний эсрэг хууль бус түрэмгийллээ Тегераны цагаар өглөөний 04.00 цагаас өмнө зогсоосон тохиолдолд бид хариу арга хэмжээгээ үргэлжлүүлэх бодолгүй байна. Манай цэргийн ажиллагааг зогсоох эцсийн шийдвэрийг дараа гаргана" гэжээ.

 

Гал зогсоох тухай мэдэгдлийн дараа Израилийн Батлан ​​хамгаалах арми Ираны нийслэл Тегеран хотын хэд хэдэн хэсэгт Израилийн зүгээс төлөвлөж буй цохилтын өмнө нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан. "Ираны дэглэмийн цэргийн дэд бүтцийг онилохоор сүүлийн өдрүүдэд Иран даяар ажиллагаа явуулж байгаа Израилийн арми эдгээр бүс нутагт идэвхтэй байх болно" гэж бичээд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим хэрэглэгчид Тегеранд их хэмжээний дэлбэрэлт болсныг мэдээлсэн бөгөөд энэ явдлыг Израиль 12 хоногийн өмнө Ираныг анх бөмбөгдөж эхэлснээс хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж үзэж байна.

 

"Бүх зүйл болох ёстойгоороо болж, тэгэх ч болно гэж бодвол би Израйль, Иран хоёр оронд "12 ХОНОГИЙН ДАЙН" гэж нэрлэгдэж болох мөргөлдөөнийг тэсвэр хатуужил, эр зориг, оюун ухаанаараа дуусгаж буйд баяр хүргэхийг хүсч байна" гэж Трамп "Truth Social" платформ дээрээ бичжээ. “Израйл Иран улсууд надад хандаж бараг л нэгэн зэрэг “ЭНХ ТАЙВАН!” гэж хэлсэн. Цаг нь иржээ гэдгийг би ойлгосон. Дэлхий болон Ойрх дорнод бол жинхэнэ ялагчид. Хоёр үндэстэн маань ХАЙР, ЭХ ТАЙВАН болон ХӨГЖИЛ ДЭВШИЛийг удахгүй үзнэ. Тэдэнд олж авах зүйлс их ч хэрэв ЗӨВТ БАЙДАЛ, ҮНЭНЭЭС  гажвал алдах зүйл ч ихтэй. Ирайл болон Ираны ирээдүй ХЯЗГААРГҮЙ бөгөөд их АМЛАЛтаар дүүрэн байна. БУРХАН ТА БҮХНИЙГ ХОЁУЛАНГ НЬ ИВЭЭГ.” хэмээн бас нийтэлсэн байна.

Ираны ГХЯ-ны сайд Сейед Аббас Арагчи хэсэгхэн хугацааны өмнө X сайтад дараахыг нийтэлжээ. “Манай хүчирхэг Зэвсэгт хүчний Израилийг түрэмгийллийнх нь төлөө шийтгэх цэргийн ажиллагаа эцсийн мөч хүртэл буюу үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Эрхэм хүндэт эх орноо хамгаалахад эцсийн дусал цусаа хүртэл бэлэн байж, дайсны аливаа довтолгоонд эцсийн мөч хүртэл хариу үйлдэл үзүүлсэн зоригт Зэвсэгт хүчиндээ бүх Иранчуудын хамт талархаж байна.”

 


Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ