Пакистан Улсын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг 2026 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх болсноо албан ёсоор зарлалаа. Тус улс Трампын Энэтхэг болон Пакистаны хоорондын тавдугаар сарын мөргөлдөөнийг намжаах дипломат оролдлогыг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.
Засгийн газрын мэдэгдэлд “Трамп стратегийн алсын хараатай, бүс нутгийн энх тайвны төлөө шуурхай дипломат ажиллагаа явуулсан. Түүний зуучлалын ачаар хоёр орны хооронд гал зогсоох тохиролцоо хэрэгжсэн” хэмээн дурджээ.
Энэхүү мэдээллийн дараа Пакистаны Зэвсэгт хүчний жанжин Асым Мунир болон Дональд Трамп нар Вашингтонд уулзсан бөгөөд уулзалтаар тухайн дипломат зуучлалын үр дүнг хэлэлцсэн тухай мэдээлжээ.
Харин Энэтхэгийн талаас энэхүү мэдэгдлийг үгүйсгэж, “гал зогсоох шийдвэрийг зөвхөн хоёр орны цэргийн командлал шууд тохирсон” гэж мэдэгдсэн байна.
Нэр дэвшүүлсэнтэй зэрэгцэн Трамп Ираны цөмийн байгууламж руу агаарын цохилт өгсөн нь олон улсын зүгээс хурц шүүмжлэл дагуулж, Пакистан ч энэхүү ажиллагааг “олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл” хэмээн буруушаасан нь олны анхаарлыг татаж байна.
Сошиал орчинд уг шийдвэрийг “зөрчилтэй”, “өрөөсгөл” хэмээн тодорхойлох иргэд цөөнгүй байлаа. Зарим нь Трампыг Газа дахь Израилийн цэргийн ажиллагааг дэмжсэн хандлагаар нь шүүмжлэн, энх тайвны шагналд тохирохгүй хэмээн үзэж байна.
Хэдийгээр Нобелийн шагналд улс орнууд нэр дэвшүүлэх эрхтэй ч Пакистаны энэ удаагийн шийдвэр дотооддоо болон олон улсад нэлээд шүүмжлэл дагуулж эхлээд байна.
| Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20