Тавдугаар сарын 23-наас 184 сая гаруй нэвтрэх мэдээлэл ил болсон нь батлагдсан тухай мэдээ тарж байв. Харин судлаачид 16 тэрбум гаруй нууц үг зэргийг агуулсан нэвтрэх мэдээлэл ил болсон тухай анхааруулав. Жилийн эхнээс эхэлсэн мөрдлөгийн үр дүнд хэд хэдэн мэдээллийн хулгайч (infostealers)нарын хийсэн үйлдэл гэнэ. Тийм учраас Google компаниас хэрэглэгчдээ илүү хүчтэй нууц үг ашиглахыг сануулж байна. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооноос ард иргэддээ утсан дээр ирсэн мессеж дээрх линк дээр дарахгүй байхыг анхааруулж байна. Дарк веб дээр тус нэвтрэх мэдээлэл, нууц үгийг халдагч этгээдүүд худалдаж авах боломжтой юм.
Тус явдлыг оны эхнээс мөрдөж байсан Cybernews-ын Вилиус Петкаускас “тус бүр нь хэдэн арван саяас 3.5 тэрбум хүртэлх мэдээлэл агуулсан 30 датасет ил болсон” гэж мэдэгджээ.
Энэ датасетийн ихэнх нь URL, дараа нь нэвтрэх болон нууц үгийн форматтай байсан. Дараа нь энэ датасет нь "Apple, Facebook, Google, GitHub, Telegram болон засгийн газрын янз бүрийн үйлчилгээ хүртэл төсөөлж болох бараг бүх онлайн үйлчилгээнд" нэвтрэх боломжтой мэдээллийг агуулсан.
Энэ асуудал санаа зовоож буй ч судлаачид датасет маш богино хугацаанд ил гарсан бөгөөд тэдгээрийг хэн нэгэн этгээд хадгалж авахад хангалттай хугацаа байсан. Харин судлаачид хэн энэ хэргийн ардбайгааг олж мэдэхэд цаг хангалтгүй байсныг мэдээлсэн.
Хэрхэн сэргийлэх вэ
● Хүчтэй нууц үг ашиглах: Дор хаяж 12 тэмдэгт бүхий нууц үг ашиглахыг зөвлөж байна. Ингэхдээ тусгай тэмдэгт, тоо, том жижиг үсэг оруулах зэргээр таахад хэцүү болгох. Үгийн санд түгээмэл ашиглагддаг болон өөрийн хувийн мэдээллийг(нэр, хоч, төрсөн өдөр г.м) агуулсан нууц үг зохиохгүй байх.
● Нууц үгийн менежмэнт: Олон хаяг дунд нэг адилхан нууц үг ашиглахгүй байх. Тогтмол хугацаанд эсвэл сэжигтэй санагдсан үед нууц үгээ сольж байх.
● Бусад аргууд: Two-factor authentication (2FA)буюу давхар баталгаажуулалт ашиглах. Антивирус ашиглах. Имейл, мессежээр ирсэн янз бүрийн линк дээр дарахгүй байх г.м
Эдгээр энгийн аргуудаар хувь хүн, болон байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хангаж болох юм.
Apple, Facebook, Google зэрэгт нэвтрэх 16 тэрбум гаруй мэдээлэл ил болжээ |
2025-06-20 14:14:47
2025-06-20 11:44:09
2025-06-20 11:39:51
2025-06-20 17:48:41
2025-06-20 17:11:30
2025-06-20 16:54:36
2025-06-20 16:44:39
2025-06-20 16:02:16
2025-06-20 15:56:42
2025-06-20 15:37:34
2025-06-20 15:32:13
2025-06-20 15:29:47
2025-06-20 15:05:26
2025-06-20 14:51:50
2025-06-20 14:14:47
2025-06-20 13:56:24
2025-06-20 13:47:00
2025-06-20 12:14:08
2025-06-20 11:44:09
2025-06-20 11:39:51
2025-06-20 11:29:32
2025-06-20 11:07:09
2025-06-20 10:50:58
2025-06-20 10:35:38
2025-06-20 09:55:49
2025-06-19 16:51:21
2025-06-19 16:33:31
2025-06-19 16:32:30
2025-06-19 16:26:27
2025-06-19 16:20:02
2025-06-19 16:11:41
2025-06-19 16:00:09
2025-06-19 15:55:21
2025-06-19 14:52:12
2025-06-19 14:08:54
2025-06-19 13:37:09
2025-06-19 13:06:29
2025-06-19 12:47:21
2025-06-19 12:10:36
2025-06-19 11:16:54
2025-06-19 10:50:18
2025-06-19 10:16:49
2025-06-19 10:05:51
2025-06-19 09:55:42
2025-06-19 09:48:35
2025-06-19 09:48:29
2025-06-19 09:39:06
2025-06-19 09:25:40