Япон улсад 2025 оны зун дотоодын будааны үнэ огцом өсөж, зах зээлд нийлүүлэлтийн хомсдол бий болоод байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, тавдугаар сарын байдлаар будааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 101.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тус улсын хүнсний салбарт урьд өмнө тохиож байгаагүй энэхүү үнийн хөөрөгдөлд дараах шалтгаанууд нөлөөлсөн байна. Үүнд:
2023 оны хэт халалт,
2024 оны газар хөдлөлтөөс үүдэлтэй ургацын алдагдал,
Олон нийтийн нөөцлөлт, хэрэгцээний огцом өсөлт багтжээ.
Индонез, Вьетнам зэрэг орнуудаас импортлох будааны хэмжээ нэмэгдэж байгаа ч Японы уламжлалт дотоод зах зээл импортын будаа хүлээн авахад хойрго хандсаар байна. Харин сүүлийн долоо хоногуудад үнэ бага зэрэг буурч эхэлсэн ч зах зээлд тогтворжилт хараахан ажиглагдахгүй байна.
Будааны жижиглэнгийн үнэ одоогоор Токиогийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд 5 кг нь 4200 иен буюу ойролцоогоор 30 ам.долларт хүрээд байна. Харин Засгийн газрын тогтоосон дундаж ханш нь 2000 иен орчим байв.
Зарим сургуулиуд цайны цээндээ будаатай хоол багасгах, ресторанууд үнэ нэмэх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Засгийн газар стратегийн нөөцөөс будаа гаргах шийдвэр гаргасан ч нөхцөл байдал бүрэн тогтворжих хүртэл хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
| Японд будааны үнэ хоёр дахин өсч, хомсдол үүсжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38