Индонезийн Левотоби Лаки-лаки галт уулын дэлбэрэлтийн улмаас Балиг чиглэсэн олон улсын нислэгүүд цуцлагдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
2025 оны зургаадугаар сарын 17-нд болсон галт уулын дэлбэрэлтээр үнс 10 км хүртэл өндөрт цацагдсан бөгөөд Индонезийн эрх баригчид аюулын түвшинг хамгийн өндөр буюу дөрөвдүгээр шатанд хүргэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас Австралийн Virgin Australia, Jetstar, Энэтхэгийн Air India, мөн бүс нутгийн AirAsia зэрэг агаарын тээврийн компаниуд Балиг чиглэсэн болон буцах чиглэлийн зарим нислэгийг цуцалжээ. Харин Балигийн олон улсын нисэх буудал хэвийн ажиллаж байгаа ч Флорес арал дахь гурван нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Индонезийн Онцгой байдлын агентлагийн мэдээлснээр, 11 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн ба одоогоор хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна.
| Балиг чиглэсэн зарим нислэгийг цуцалжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38