Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнер авлигын хэргээр шүүхийн шийтгэл хүлээж, 2025 оны зургаадугаар сарын 17-ны өдөр гэрийн хорионд орохоор болсон байна. Түүнийг олон нийтийн хөрөнгөөр санхүүжигдсэн зам барилгын төслүүдтэй холбоотой авлигын хэргээр 6 жилийн хорих ял оноосон бөгөөд нас, эрүүл мэндийн нөхцөл байдлыг нь харгалзан гэрийн хорионд ял эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Шүүхийн тогтоолд дурдсанаар, Патагони бүсэд хэрэгжсэн 51 тендерийн гэрээтэй холбоотойгоор эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон байна. Үүний үр дүнд Кристина Киршнерийг төрийн албанд дахин ажиллах эрхгүй болгожээ.
Тэрбээр одоо Буэнос-Айрест байрлах орон байрандаа хамгаалалт дор амьдарч, электрон хяналтын төхөөрөмж (бөгж) зүүж, зөвшөөрөгдсөн хязгаартай харилцаа холбоо барих нөхцөлтэйгөөр шийтгэлээ эдэлж байна.
Киршнер нь 2007–2015 онд Аргентины Ерөнхийлөгчөөр, 2019–2023 онд дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж, тус улсын Перионист улс төрийн хөдөлгөөний гол удирдагчдын нэг байв. Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Буэнос-Айрест түүний дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд эсэргүүцлийн жагсаал өрнөж, нийгэм, улс төрийн шинэ сэдэв болон хөндөгдөж байна.
| Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Киршнер авлигын хэргээр гэрийн хорионд орлоо |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02