Глобалчлагдаж байна гэж бодсон дэлхий маань харин ч хуваагдаж олон туйлт системд шилжсэн. Үндэстнүүдийн лиг байсаар байтал дэлхийн 2-р дайн гарсан. Харин өнөө цагт НҮБ байсаар байтал дэлхийн 3-р дайн гарах уу гэдэг асуулт одоо гарч ирж байна. Хамгийн сүүлд үүссэн нөхцөлөөс нь Израйл-Ираны асуудлыг авч үзэе. Ираны цөмийн хөтөлбөрийг зэвсэг бүтээх зорилготой гэж үзээд Израйлууд цохилт өгсөн. Субъектийн хувьд цөмийн инженерүүд, зэвсэгт хүчний томоохон эрх мэдэлтнүүдийг нь объектын хувьд цөмийн болон цэргийн дэд бүтэц, байгууламжуудыг нь онилж хангалттай өдөөн хатгасан. Иран ч хариуг нь хангалттай барьж байна. Израйл ойрх дорноддоо “шоовдор” нь. Иранаас Иерусалем, Тель-Авив руу чиглэсэн пуужинг тэнгэрээсээ харж хөгжим тоглон баясаж, хотод болж байгаа халдлагын бичлэгийг пабд спортын тоглолт шиг үзэж хөөрч байгаа Ливаны иргэдийн бичлэг интернэтээр их тарсан. Ийм ганцаардмал нөхцөлд байж дотроо бодолтой гэгддэг Израйлууд Иран руу айх зүйлгүй дайрсан шалтгаан нь алсаас харж суугаа Америк “бро” нар. Харин Иран дэлхийн супер хүчнээс айлгүй Израйлыг үнсэн товрого болгох гэж улайрч байгаагийн шалтгаан Орос “брат” нар нь байж болно гэж үзэх хүн олон байна. Украйны дайныг зогсоож энх тайванч имиж бүрдүүлэхийг оролдож байгаа Д.Трамп Израйлын дайралтад АНУ ямар нэгэн оролцоо байхгүй ч Израйлыг дэмжихээ зогсоохгүй гэж мэдэгдсэн. “Хэрэв Иран манайх руу ямар нэгэн байдлаар, хэлбэрээр дайрвал АНУ-ын Зэвсэгт хүчний бүх хүч, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр та нар дээр буух болно.” гэж Иранд анхааруулсан. Путин Трамптай цаг гаруй утсаар ярихдаа энэ мөргөлдөөнийг дуусгах хэрэгтэй гэж санал нэгдсэн гэж байгаа. Хоёр орны хооронд Орос улс зуучлагч улсаар орж энхийн гэрээнд хүрдэггүй юм гэхэд гал зогсооход хүрч болох юм. Нетьяанахутай утсаар ярихдаа Путин асуудлыг “улс төр, дипломатын аргаар шийдэх нь чухал” гэж хэлсэн.
Орос-Украйны дайн буюу Оросынхоор “цэрэг дайны тусгай ажиллагаа” хэрхэн дуусах вэ гэдэгт дэлхий нийт чихээ тавьж байна. Украйныг газрын хөрснөөс арчих хүсэл Орост байхгүй. Зүгээр л нөлөөний бүс нь тул хүлцэнгүй байж барууны гар хөл болж аюулгүй байдалд нь заналхийлэл болчихгүй буфер зон байлгах хүсэлтэй. Харин Украйн бол Европын холбоонд элсэж эдийн засгаа өсгөөд, НАТО-д элсэж аюулгүй байдлаа хангах гэнэн хүсэлтэй. Зеленскийг Трамп “олон сая хүний амьдралаар мөрийцөж байна. Чи Дэлхийн 3-р дайнаар мөрийцөж байна” гэж шүүмжилсэн. Путин очоогүй Истанбулд болсон хэлэлцээрийн үеэр Путин бид 2 байж л энхийн хэлэлцээрт хүрч чадна мөн гэж хэлсэн. Оросын талаас энхийн хэлэлцээрт хүрэх шинэ нөхцөлүүдийг тавьсан. Украйн мэдээж зөвшөөрөөгүй. Дайн даамжирсан.
Бүс нутгийн хэмжээний, улс хоорондын, иргэний гээд хамгийн олон зэвсэгт мөргөлдөөн тулгарч байгаа энэ үед Дэлхийн 3-р дайн гарах уу? Дэлхийн хэмжээний дайн гаргахгүй байх үүрэгтэй НҮБ үүргээ биелүүлж чадаж байна уу? “Дэлхийн 3-р дайнд ямар зэвсгээр тулалдахыг сайн мэдэхгүй байна. Харин 4-р дайн лав мод,чулуу агсана” хэмээх Альберт Эйнштэйний үг нөхцөл байдлыг оновчтой тодорхойлжээ. Хэрэв цөмийн дайн болбол дэлхий сүйрнэ. Дэлхий удирдагчид дайны хэнээтнүүд биш. Тэгэхээр НҮБ биш цөмийн зэвсэг Дэлхийн 3-р дайнаас сэргийлэх хүч бололтой. Дэлхий дээр шийдвэр гаргах түвшинд дан социопатууд гарж ирсэн цагт л Дэлхийн 3-р дайн буюу цөмийн дайн дэгдэх болов уу.
Эмх замбараагүй байдлаас энх тайван тогтох уу, дайн эхлэх үү... |
2025-06-16 12:17:15
2025-06-13 17:50:17
2025-06-13 17:46:20
2025-06-16 17:55:23
2025-06-16 17:21:22
2025-06-16 16:08:32
2025-06-16 14:41:54
2025-06-16 14:31:30
2025-06-16 14:04:07
2025-06-16 13:59:26
2025-06-16 13:42:58
2025-06-16 13:35:44
2025-06-16 13:21:35
2025-06-16 13:01:37
2025-06-16 12:50:59
2025-06-16 12:17:15
2025-06-16 11:46:04
2025-06-16 11:36:53
2025-06-16 11:28:40
2025-06-16 11:06:09
2025-06-16 10:51:24
2025-06-16 10:48:17
2025-06-16 10:47:01
2025-06-16 10:38:23
2025-06-16 10:36:20
2025-06-16 10:36:09
2025-06-16 10:34:03
2025-06-16 10:27:44
2025-06-16 10:05:42