Алдарт Тиранозаурус Батаартай төстэй шинэ үлэг гүрвэлийн төрөл зүйлийг палеонтологичид нээж илрүүлэв. 1970 онд анх олдсон чулуужсан олдворыг Жаред Воррис гэх докторант дахин шинжилгээнд явуулсан байна. Тэрбээр 2023 онд Монголд Үлэг Гүрвэлийн Төв Музейг үзэж байхдаа тус олдворыг анхааралтай ажиглаж Тиранозаурусын төрөл зүйлд байдаггүй шинжүүдийг олжээ. Гавлын яс нь хамарт нь тун ойрхон хонхорхойтой байсан гэнэ. Мөн хуруунуудыг хөлтэй нь онцгойдуу холбож байрлуулсан байв. Ингэж шинэ төрөл зүйл тодорхойлогдон Khankhuuluu mongoliensis буюу Монголын Ханхүү Луу гэх утгатай нэрийг авчээ.
Калгаригийн их сургуулийн Шинжлэх ухааны факультетын дэд профессор Дарла Зеленицкий ABC News телевизэд Монголын палеонтологич анх энэ чулуужсан олдворыг махчин Alectrosaurus olseni үлэг гүрвэлийнх гэж байсан. Тэр үеэс хойш олдворуудыг тийм ч "нухацтай" авч үзээгүй гэжээ. Дарла бол Nature сэтгүүлд шинэ нээлттэй холбоотой судалгаа бичсэн судлаачдын нэг. Үлэг гүрвэлүүд ойролцоогоор 750 кг жинтэй байсан гэж үздэг. Энэ төрөл зүйл дөрвөн метр орчим урт байв. Ворисын хэлснээр хүн төрөлхтөн энэ үлэг гүрвэлтэй нэгэн зэрэг амьдарч байсан бол Ханхүү лууд төгс хоол болох байжээ.
| Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ төрөлд Ханхүү луу нэрийг өгчээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38