Израйл Ираны цөмийн хөтөлбөрт довтолж эхэлсний дараахан гаргасан албан ёсны мэдэгдэлдээ Израйлийн зэвсэгт хүчнийхэн(ИЗХ) хүч хэрэглэхийг "урьдчилан сэргийлэх цохилт" гэж тодорхойлсон.
Яагаад урьдчилан сэргийлэх гэж? Учир нь Израилийн аюулгүй байдлын тэргүүнүүдийн үнэлгээгээр Ираны цөмийн хөтөлбөр нь Израилийн оршин тогтнох аюулын түвшинд хүрсэн байна.
Олон жилийн турш цэргийн ажиллагаа явуулна гэж амласны эцэст ИЗХ-ийн штабын дарга Эял Замир ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, нөхцөл байдал "буцаах аргагүй байдалд хүрлээ" гэж хэлсэн.
Ерөнхий сайд Б.Нетаньяху Израилын дайралт өрнөж байх үед хийсэн видео бичлэг дээр одоо Иран есөн цөмийн зэвсэг хийх хэмжээнд хангалттай баяжуулсан урантай гэж мэдэгджээ.
Энгийн үгээр тайлбарлавал Иран бол Израйлын хувьд дайсагнагч улс. Ер нь ч ойрх дорнодын исламын шашинтай улсууд Израйлын аюулгүй байдалд аюул заналхийлэл болж байдаг. Исламын шашинтай ойрх дорнодын хувьд Израйл бол бүс нутгийнх нь урилгагүй зочин. Энэ урилгагүй зочныг зайлуулах янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн. Тэгвэл Израйл шашин, түүхэнд нь гардаг аль хоёр мянгаад жилийн өмнө өвөг эцэгт нь амлагдсан нутагтаа оршин тогтнох ашиг сонирхолтой. Энэ ашиг сонирхлынхоо төлөө аюул заналхийлэлтэй тэмцэнэ. Иргэн бүрээ цэргийн алба хаалган байж тэмцэнэ.
Хамас бүлэглэлийг дэмждэг Иран улс цөмийн зэвсэгтэй болох нь өөрөө Израйлын хар дарсан зүүдэнд л гарах сценари. Тийм ч учраас иргэний зориулалтаар эрчим хүч гаргаж авах нэрийн дор явуулж буй цөмийн хөтөлбөрийг зогсоохоор “зайлшгүй” арга хэмжээ авч буй нь энэ.
| Израйл Иран руу дайрах шалтгаан |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38