Бурханы шашны баяр ёслолууд билгийн тооллоор явагддаг тул жил бүр аргын тооллоор өөр өдөр тохионо. Буддын шашинтай улс орнуудад зөрөх тохиолдол гардаг. Цаг тооллоос гадна тухайн улсын түүх, домог, уламжлал нөлөөлдөг. Одоогийн Непалийн (Балба) газар нутагт НТӨ623 онд хааны удмын гэр бүлд төрсөн Сиддхарта хаант улс, баян тансаг амьдралыг ардаа орхиж оршихуйн мөн чанарыг таних агаад мэргэн ухааныг эрэлхийлэн даяанч болсон. Ийнхүү явахдаа даяанч нарын нарийн хатуу дэг журмыг сахин номлол, сургааль, бясалгал судлаж Бодь модны ёроолд бясалгал үйлдэн сууж байхдаа гэгээрэлд хүрсэн. Будда (сэрж сэхээрсэн) одоогийн Энэтхэг улсын Уттар Прадеш мужид таалал жанч халжээ. Олон улсад Висак гэгддэг энэ өдөр бол Сиддхарта Гаутама буюу Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр. Энэ өдрийг Бурханы шашинтай 14 гаруй улс орон үндэсний баяр ёслолын хэмжээнд тэмдэглэж өнгөрөөдөг. Буддын шашны уламжлалтай улс орнууд Весак баярыг тэмдэглэдэг бөгөөд үүнд Зүүн өмнөд Азийн Лаос, Вьетнам, Мьянмар, Камбож, Малайз, Сингапур, Индонез, мөн Өмнөд Азийн Шри Ланка, Балба, Бангладеш, Энэтхэг, Бутан зэрэг улсууд тэмдэглэдэг. Япон, Хятадын зарим хэсэг, БНСУ-д ижил төстэй баярууд тохиодог. Энэ жил тавдугаар сарын 11-нд Камбож, Тайланд бусад улс орнууд нь 12-ны өдөр тэмдэглэжээ. Весак өдрийг жил бүрийн тавдугаар сарын тэргэл сараар НҮБ-ын төв байр болон НҮБ-ын бусад оффисуудад тэмдэглэдэг. 1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей (НҮБ) тогтоол баталж, Весак өдрийг дэлхийн Буддын шашинтнуудын хувьд хамгийн чухал өдөр гэж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн.
| Бурхан Багшийн их дүйчэн өдөр дэлхийн улсуудад |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02