Жилийн онцлох одон орны үзэгдлийн нэг болох “Гүзээлзгэнэ сар” энэ долоо хоногт буюу 6-р сарын 11-ний өдөр бүтэн төлөвтөө хүрэх гэж байна. Гэхдээ сонирхолтой нь, энэ үзэсгэлэнт сар өнөө орой ч тэнгэрт маш тод гэрэлтэн харагдах тул одон орны сонирхогчдын хувьд шөнөжингөө харж ч болох онцгой өдөр болох юм.
“Strawberry Moon” буюу “Гүзээлзгэнэ сар” хэмээх нэр нь Хойд Америкийн уугуул индианчуудын уламжлалаас үүдэлтэй бөгөөд 6-р сар бол зэрлэг гүзээлзгэнэ хурааж эхэлдэг улирал байсан тул ийн нэрлэгдэж иржээ. Энэхүү бүтэн сарны нэр нь сарны өнгөтэй холбоогүй ч зарим үед намхан гардаг учир алтлаг, улбар туяатай харагддаг.
2025 оны “Гүзээлзгэнэ сар” нь 18.6 жилийн мөчлөгт тохиодог сарны хамгийн намхан мандалттай давхцаж байна. Энэ нь сар тэнгэрт бусад бүтэн сараас илүү доогуур гарч ирэх бөгөөд энэ үед сарны гэрэл агаар мандлын шүүлтүүрээр өнгө хувирч шар, улбар шар, алтлаг туяатай болдог.
Бүтэн төлөвийн оргил цаг: 2025.06.11-ний 12:44 PM (Монголын цагаар)
Сарыг харахад тохиромжтой цаг: Өнөө орой буюу 6-р сарын 10-ны оройноос эхлэн шөнө дунд хүртэл
Хамгийн сайн харагдах бүс: Хотын гэрлээс хол, илүү тунгалаг тэнгэртэй газар
Тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй, нүдээр болон гар утасны камераар ч харж болно
Монголчууд эрт дээр үеэс сар, тэнгэрийн хөдөлгөөнд онцгой ач холбогдол өгдөг байсан. Харин орчин үед сарны ийм гоо сайхныг олон нийтийн сүлжээгээр хуваалцах нь түгээмэл болжээ. Та ч бас өнөө орой тэнгэр өөд хараад зураг дарах, эсвэл хайртай хүмүүстэйгээ хамт сарны дор алхаж, амралтаа тухлан өнгөрүүлэхийг зөвлөж байна.
| Өнөөдөр “Гүзээлзгэнэ сар” тэнгэрийг чимнэ |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11