Ирэх 2026 онд болох Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан сенатор Мигель Урибе Турбай нийслэл Богота хотод бямба гарагт компанит ажлынхаа үеэр буудуулсан байна. Түүний Ардчилсан Төв намаас “энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй хүчирхийллийн шинжтэй үйлдэл” гэсэн мэдэгдлийг гаргажээ. Сенаторын гэргий Мариа Клаудиа Таразона “Мигель амьдрахын төлөө тэмцэж байна” гэж жиргэн Колумбын ард иргэдийг түүний төлөө залбирахыг хүсжээ. Хэргийг шалгаж байгаа Ерөнхий прокурорын газраас сенатор халдлагад өртөхдөө хоёр удаа бууны шарх авсан. Мөн ойр байсан хоёр хүн шархадсан гэж мэдэгдэв. Тус албаны мэдэгдэлд 15 настай хүү хэргийн газрын ойролцоо галт зэвсэгтэй байхад нь баривчилсан байна.
Колумбын засгийн газар хэргийн талаар мэдээлэлд шагнал санал болгожээ. "Амь насыг хүндэл, энэ бол улаан шугам" гэж тус улсын ерөнхийлөгч Густаво Петр жиргэсэн байна. Петро "үйл явдлын ноцтой байдлын улмаас" Франц руу хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурджээ.Бямба гарагийн орой Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус чуулганыг удирдан явуулсны дараа Колумбын зүүний үзэлт анхны ерөнхийлөгч мөрдөн байцаалтыг “бүрэн ил тод байлгаж”, халдлагын цаад удирдагчдыг олохоо амлав. Тэрээр мөн сенаторын бие хамгаалагчдын бүтэлгүйтсэнийг мөрдөн шалгахаа нэмж хэлэв. Урибе Турбай бол 1991 онд тус улсын хамгийн их хүчирхийлэлтэй байсан үеэр барьцаалагдаж амиа алдсан сэтгүүлчийн хүү юм. 2026 оны 5-р сарын 31-нд Колумбид ерөнхийлөгчийн сонгууль болж Петрогийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Сенатор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө гуравдугаар сард зарлажээ.
| Колумбын улс төрч буудуулж шархаджээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02