2023 онд Tooltester-с АНУ-ын хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 53 хувь нь чатботын хамгийн түгээмэл Chatgpt 3.5 моделиор үүсгэсэн агуулгыг бодитоос нь ялгаж чадаагүй ажээ. Нэг шат ахиулж Chatgpt 4.0-ийн үүсгэсэн агуулгыг 63.5 хувь нь ялгаж чадаагүй байна. Харин чатботыг тогтмол хэрэглэгчдийн хувьд харьцангуй сайн ялгаж чадсан ч агуулгын 40.8 хувийг л зөв ялгасан байна.
Оюутан сурагчдын хувьд хичээлээ хиймэл оюунаар “аргалдаг” болсон. Түүнийгээ ч дагаад хиймэл оюун таних программ ашиглаж даалгавар, бие даалтуудаа шалгах нэг процесс багш нарт нэмэгдсэн. Гэхдээ жаахан найруулга боловсруулалт хийж өөрийн өнцгийг дунд нь тусгаж өгөхөд л өөрөө бичсэн мэт болгох боломжтой.
2024 онд Канадад Ватерлүүгийн их сургууль 260 оролцогчид тал нь бодит хүний, тал нь хиймэл оюуны үүсгэсэн нүүр царайтай 20 гаруй зургийг үзүүлж шалгахад 40 хувь нь ялгаж чадаагүй байна.
Энэ онд iProov компанийн хийсэн шинэ судалгаагаар ихэнх дийпфейк буюу хүний царайг дуурайсан видео, зургийг оролцогчид ялгаж чадаагүй байна. Энэхүү судалгаанд Их Британи, АНУ-ын 2000 хэрэглэгчийг оролцуулж, бодит болон дийпфейк контентыг үзүүлжээ. Оролцогчдын дөнгөж 0.1 хувь нь зураг, видео зэрэг бодит контентыг хуурамч контентоос нарийн ялгаж чадсан.
Сошиал медиа платформууд нь Meta (49 хувь) болон TikTok (47хувь) зэрэг дийпфейк агуулсан мэдээллийг бий болгох үндэс суурь болдог гэж үздэг. Энэ нь эргээд онлайн мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурахад хүргэсэн. Хүмүүсийн 49 хувь нь дийпфейкийн талаар мэдсэнийхээ дараа сошиал медиад итгэх нь багасдаг байна. Таван хүн тутмын нэг нь л сошиал медиа платформд хуурамч мэдээллийг репортлодог гэжээ. Судалгаанаас үзэхэд 55-64 насны хүмүүсийн 30 хувь, 65-аас дээш насны хүмүүсийн 39 хувь нь дийпфейк хуурамч мэдээлэл гэж хэзээ ч сонсож байгаагүй аж. Тэгэхээр энэ насны бүлэг шинээр гарч ирж буй аюулд өртөмтгий байна.
Нүд үнэн чих худал гэдэг үг хиймэл оюун хүчээ авсан энэ үед утгаа алдаж байх шиг байна. Цагаан захтнуудын ажлыг булаах нь гэсэн айдаст автуулж байсан бол худал мэдээлэл гэдэг аюулыг ч бас дагуулж байна. Гуравхан жилийн өмнө утга, замбараагүй дүрсүүд үүсгэж байсан хиймэл оюун өнөөдөр хүн яалгахын аргагүй бодитой дуу дүрсийг үүсгэж чаддаг болсон. Энэ эрчээрээ дахиад 3 жилийн дараа гэхэд хиймэл оюуныг хүний нүд чих ялгах аргагүй болно биз.
Та хиймэл оюунаар бүтээсэн агуулгыг бодитоос нь ялгаж чадах уу |
2025-06-09 14:44:48
2025-06-09 14:41:38
2025-06-09 09:43:16
2025-06-09 17:01:54
2025-06-09 15:50:50
2025-06-09 15:50:09
2025-06-09 15:25:13
2025-06-09 14:44:48
2025-06-09 14:43:06
2025-06-09 14:41:38
2025-06-09 14:33:10
2025-06-09 13:32:18
2025-06-09 13:22:07
2025-06-09 13:16:37
2025-06-09 13:11:25
2025-06-09 12:37:36
2025-06-09 12:28:32
2025-06-09 12:13:35
2025-06-09 12:10:22
2025-06-09 11:57:11
2025-06-09 11:52:54
2025-06-09 11:45:43
2025-06-09 11:31:27
2025-06-09 11:29:16
2025-06-09 11:13:11
2025-06-09 11:10:42
2025-06-09 10:55:05
2025-06-09 10:19:45
2025-06-09 10:10:37
2025-06-09 09:50:05
2025-06-09 09:43:16
2025-06-09 09:33:40
2025-06-09 09:26:09
2025-06-08 20:35:45