Япон улс 2025 оны тавдугаар сарын 26-наас эхлэн хүүхдэд “Пикачу”, “Принс”, “Пуддинг” зэрэг хэт содон, поп соёлын нөлөө бүхий нэр өгөхийг албан ёсоор хязгаарлалаа.
Шинээр батлагдсан журмын дагуу эцэг эхчүүд хүүхдийн нэрийг бүртгүүлэхдээ канжи буюу ханз тэмдэгтүүдийн зөв дуудлагыг заавал бичих ёстой бөгөөд албан ёсоор зөвшөөрөгдөөгүй, этгээд дуудлагатай нэрийг бүртгэлийн байгууллагаас татгалзах боломжтой болжээ.
Уг өөрчлөлт нь “кира-кира нэр” хэмээн нэрлэгддэг хэт содон, гялалзсан нэрсийн хэтрүүлэлд цэг тавих зорилготой юм. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн нэр хэт этгээд болж, сургууль, эмнэлэг, ажил хэргийн орчинд төөрөгдөл үүсгэх, бүр нэрнийхээ улмаас дээрэлхүүлж болзошгүй нөхцөл байдал гарч байсныг албаны эх сурвалжууд онцолсон байна.
Жишээ нь, “Пикачу” (аниме дүр), “Найки” (брэнд нэр), “Пуддинг” (хоолны нэр) зэрэг нь нэрийн утга, хэлбэрийн хувьд хэтэрхий энгийн бус, нийгэмд нэвтрүүлэхэд төвөгтэйд тооцогдож байна.
Энэхүү журам зөвхөн Японд хэрэгжиж байгаа анхны тохиолдол биш бөгөөд олон улсад ч хэт содон нэрсийг хязгаарлах жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Шинэ Зеландад “King”, “Queen”, “Lucifer” зэрэг нэрсийг хориглодог байна.
Японы хууль тогтоогчид энэхүү өөрчлөлтийг ирээдүйд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, нэрний утга агуулгын соёл, хэрэглээг илүү хариуцлагатай болгоход чиглэсэн гэж тайлбарлажээ.
| Японд хүүхдэдээ “Пикачу” зэрэг содон нэр өгөхийг хоригложээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38