Өндөр настай хандивлагч сонины цаасанд нямбайлан ороосон 50,000 воны дэвсгэртүүдийг их сургуулийн ажилтнуудад гардуулжээ. “Надад өөрт минь суралцах боломж олдоогүй юм. Гэхдээ өнөө цагийн оюутнуудыг тэр тусмаа санхүүгийн хүндрэлтэй хүүхдүүдийг боловсролоо үргэлжлүүлээсэй гэж хүссэн” хэмээн хандивлагч хэлжээ. “Дахиад цаг хугацаа байсан бол би илүү ихийг хуримтлуулах байлаа. Наснаасаа болоод бэлдсэн боломжоороо хандивлаж байна” гэж нэмж хэлсэн байна. Настан нь Кёнг Хи их сургуулийн төгсөгч биш, үр хүүхдүүд нь ч ямар нэг холбоо хамаарал байхгүйг мэдэгджээ. Хандиваа тус сургуульд өгөх шалтгаан нь институтэд итгэх итгэл байсан аж.
Настан Дүндэмүн дүүрэгт амьдардаг бөгөөд зураг авхуулах, арга хэмжээнд оролцох, ямар нэгэн бэлэг сэлт авахаас татгалзсан байна. Хандивлагчийн хүсэлтийг хүндэлж Кёнг Хи их сургууль 50 сая воныг санхүүгийн хүндрэлтэй байгаа оюутнуудад тэтгэлэг олгоход зарцуулахаа мэдэгдэв. Их сургуулийн төлөөлөгч: “Энэ бол энгийн нэг өгөөмөр хандив биш. Харин дараагийн үедээ боловсрол олох боломж өгөхийг чин сэтгэлээсээ хүссэн сэтгэлийн илэрхийлэл юм. Бид хандив өгсөн настны хүсэлтийг хүндэтгэж оюутнуудыг дэмжихэд хандивын хөрөнгийг зарцуулах болно” гэжээ.
Энэ үйлдэл нь нэр хүндээ өсгөх, хэвлэлийн анхааралд өртөхийн тулд сайн үйлс хийдэг болчихсон энэ үед алдар хүнд, боловсрол үгүй ч гэлээ чимээгүй сайхан сэтгэлийн хүч бусад хүмүүсийн амьдралд ямар том нөлөө үзүүлж чадахыг харууллаа.
| Солонгост нэрээ нууцалсан эмээ их сургуульд цуглуулсан 50 сая воноо хандивлажээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20