Копенгаген 2025 он гэхэд дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгч ялгаруулдаггүй нийслэл болно гэж амласан бөгөөд хүн ам байнга өсөн нэмэгдэж байгаа хэдий ч чамгүй амжилттай явж байна.
Зорилгын хамгийн том нөөцүүдийн нэг нь хотын Нордхавн дүүргийн эргэн тойронд төвлөрсөн EnergyLab Nordhavn нэртэй эрчим хүчний ухаалаг гэрэлт цамхаг, судалгааны байгууллага юм. Тус лаборатори нь үр ашигтай эрчим хүч үйлдвэрлэх аргуудыг хотын ухаалаг ганц системд нэгтгэж болохыг харуулахад чиглэгдэж байна. Копенгаген нь далайн усанд суурилсан дулаан, хөргөлтийн системтэй бөгөөд 80,000 тонн CO2 буюу нүүрстөрөгчийн хийг хотын агаар мандалд ялгаруулахаас сэргийлдэг.
2014 онд Мюнхен хот 2025 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааныг шийднэ гэсэн амлалт өгсөн. Хотын эргэн тойронд янз бүрийн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дор хаяж 9 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед 1.5 сая гаруй оршин суугчтай тус хот Мюнхений амьтны хүрээлэнд зааны аргал ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг өвөрмөц онцлогтойгоор ажиллаж байжээ.
Шинэ төслүүдэд Исар гол дээр жил бүр 4000 барилгыг эрчим хүчээр хангах хэмжээний усан цахилгаан станц барих, Хофбраухаус шар айрагны танхим гэх мэт орон нутгийн бизнесүүд ногоон эрчим хүч рүү шилжих зэрэг багтсан. Хотын нийтийн аж ахуйн компани Stadtwerke Munchen нь сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээгээ нөхөхийн тулд Испанид нарны дулааны станц, Хойд тэнгис дэх далайн салхин цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж байна.
Испанид хүн амаараа хоёрт ордог тус хот нь 2050 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ өөрөөсөө бүрэн хангана гэсэн зорилт тавьж байгаа бөгөөд хотын оршин суугчдын төвлөрөл их байдагийг харгалзан үзэхэд амаргүй байж магадгүй.
Гэсэн хэдий ч Барселона нарны эрчим хүч, бага оврын салхины эрчим хүч, төвлөрсөн халаалт зэрэгт хүчин чармайлтаа төвлөрүүлж нэлээд боломжийн төлөвлөгөө гаргасан. Барселон нь 1999 онд анх дулааны нарны эрчим хүчийг ашиглах журмыг баталж, 2011 онд PV нарны эрчим хүч болгон өргөжүүлснээсээ хойш ижил хэмжээтэй бусад хотуудтай харьцуулахад ахиц дэвшил гаргасан.
Шведийн өмнөд эрэгт орших түүхт хот Мальмо 2030 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах болсноор уур амьсгалын сөрөг нөлөөгүй болох хандлагатай байна.
Хотын Баруун боомт дүүрэг 2012 оноос хойш 100% сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж байгаа бол илүү аж үйлдвэрийн бүс болох Аугустенборг нь тус бүсийг төвлөрсөн халаалтын системд холбосон нарны дулааны хавтантай. Хотын захиргаа 2022 он гэхэд газрын гүний дулааны станцын бүтээн байгуулалтыг дуусгана гэж найдаж байгаа бөгөөд 2028 он гэхэд дор хаяж дөрвөн станц ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол улс нийт эрчим хүчний 30 хүртэлх сэргээгдэх эрчим хүчээр шийдэх зорилт тавин олон улсын байгууллагуудын өмнө үүрэг хүлээсэн.
Өнөөдрийн байдлаар нийт цахилгаан, эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа талаар Монцаме агентлаг мэдээлж байжээ. Манай улсын хувьд эрчим хүч гэдэг бол эмзэг сэдэв. Хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотод ачаалал хэтэрсэн. Шинэ барилга, байгууламж, хотхонууд нэмж баригдах тусам энэ асуудал улам нэмэгдсээр л байна. Улсын хэмжээнд эрчим хүчний салбар ОХУаас хамаарах хамаарал 20 орчим, өвлийн ид ачааллын үед 30 хүртэлх хувьд дөхдөг. Баруун бүсийн гурван аймаг нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг. Нөхцөл байдал хэдий ийм ч Монгол улсад өчнөөн боломж бий. Монголын цэлмэг тэнгэр жилийн 260 гаруй өдөр цэлмэг, салхины урсгал ихтэй байдаг нь сэргээгдэх эрчим хүч гаргаж авах хамгийн таатай орчин болдог. 100% сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан аялал жуулчлал, технологийн хот барих зорилготой Цонжин Кибер Сити төсөл анхаарал нилээн татаж байна. Улаанбаатар хотоос 60 км зайд баригдах тус хот 1000 айлын хаус хорооллыг нэг дор багтааж буй нь хүн амын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. Боловсрол, технологи, спорт, амралт, соёлын байгууламжуудыг багтаасан цогц төсөл болж байгаа юм байна. Эрүүл мэнд, санхүү, хүнс гээд хүн бүрийн зайлшгүй хэрэгцээг багтаасан шийдэлтэй. Дээр дурдсан нар, салхийг эрчим хүчний гол эх үүсвэрээ болгосон бөгөөд батерей хадгалах системтэй тул тог тасрахвий гэж айхгүй нь. Төслийг бүрэн эхээр нь үзвэл хүн амьдрахад хэрэгтэй бүхий л зүйлийг багтаасан бөгөөд төвлөрсөн удирдлагын систем бүхий ухаалаг технологитой юм байна. Монголчуудын уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маяг бол эх болсон байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрахыг номлодог. Амьгүй чулууг хүртэл байрнаас нь хөдөлгөдөггүй ахуйн мөн чанарыг уламжилсан орчин үеийн Монголчууд бидний хувьд сэргээгдэх эрчим хүч бол өнгөрсөн үеэ хүндэлж ирээдүйдээ санаа тавих хамгийн зөв сонголт болоод байна.
| Цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэх зорилт тавьсан дэлхийн хотууд |
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Ойрын өдрүүдэд баруун аймгуудаар хүйтний эрч чангарч, бусад бүсэд хэвийн байна
2025-12-09 09:21:34
2025-12-09 09:14:52
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
Шатахуун түгээлтийг хэвийн болгохгүй бол БЭТ томилж, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа
2025-12-09 08:51:31
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
2025-12-09 08:05:00
2025-12-09 08:00:00
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийг 11-11 дугаараар авч, өдөрт нь Ерөнхий сайдад танилцуулна
2025-12-08 16:06:55
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Мөрийтэй тоглоомын 20 сайтыг хаалаа
2025-12-08 15:12:59
Метро 2030 онд ашиглалтад орж, хамгийн хол зорчиход 2000 төгрөг төлнө
2025-12-08 15:02:25
2025-12-08 14:57:18
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирлыг шинэ жилдээ хандив авахгүй байхыг анхаарууллаа
2025-12-08 14:38:54
2025-12-08 13:34:42
"Барилга барихад авдаг зөвшөөрлийг цөөлнө"
2025-12-08 13:27:50
Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна
2025-12-08 13:08:16
2025-12-08 12:58:05
Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
2025-12-08 12:50:51
6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ
2025-12-08 10:53:46
2025-12-08 10:04:10
Их Британид Хааны Тэнгисийн цэргийн хүчин Оросын аюул заналхийллийг эсэргүүцэх Атлантын шинэ стратегийг танилцууллаа
2025-12-08 09:53:11
2025-12-08 09:47:01
2025-12-08 09:33:57
Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна
2025-12-08 09:29:38
ОХУ-аас оруулж ирсэн автомашиныг татвараас зайлсхийлгэсэн байцаагч нарт ял оноолоо
2025-12-08 08:30:00
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2025-12-08 08:12:07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
2025-12-08 08:10:26