Өмнөд Солонгосын Дээд шүүх өнгөрсөн тавдугаар сард И-г 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ олон нийтэд “худал мэдэгдэл” хийж сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэж, түүнийг ялаас чөлөөлсөн өмнөх шийдвэрийг хүчингүй болгосныхоо дараа давж заалдах шатны шүүхэд буцаасан. Сөүлийн дээд шүүх түүнийг сонгууль дуустал нэр дэвших эрхийг нь тогтоох шийдвэрийг хойшлуулж, хэргийг зургаадугаар сарын 18-нд дахин хэлэлцэхээр товлосон. Хэрвээ давж заалдах шатны шүүх Дээд шүүхийн шийдвэрийн дагуу гэм буруутайд тооцсон шийдвэрээ эцэслэн гаргавал И-г сонгуульд өрсөлдөх эрхийг дор хаяж таван жилээр хасах асуудал олны анхаарлын төвд байсан. Дээд шүүхийн шийдвэрийг И Жэ Мёний Ардчилсан нам шүүмжилж, Дээд шүүх болон Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд хүргэсэн.
Авлигатай холбоотой
Тухайн шүүх хурал нь И-г 2010-2018 онд Сөүлийн чинээлэг Ганнам дүүрэгтэй хиллэдэг Соннам хотын захирагчаар ажиллаж байх үед үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын төсөл, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дөрвөн тусдаа хэргээс авлига авсан гэх мэт хэргүүдийг нэгтгэсэн байна. Шүүх хурлын гол хэсэг нь И Жэ Мён 1.5 их наяд воны (1.08 тэрбум доллар) төслөөс мөнгө олоход нь туслахын тулд хувийн өмчийн бүтээн байгуулагчидтай нийлж, хотод хохирол учруулсан гэсэн заалт байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр, Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болсон шүүх хурал 200,000 орчим хуудас материалыг шүүхэд ирүүлснээр 2023 онд эхэлсэн. Тавдугаар сард төлөвлөгдсөн сонсголыг сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 24 хүртэл хойшлуулсан.
Эдгээр хоёр шүүх хурал Сөүл хотын өмнөд хэсэгт орших Сувон дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Нэгт, прокурорууд И Жэ Мёныг 2018-2021 онд Кёнги мужийн захирагчаар ажиллаж байхдаа төсвийн мөнгийг хувьдаа зарцуулсан, тэр дундаа гэртээ албаны машинаа байрлуулж эхнэртээ ашиглуулсан, хоол хүнс худалдан авсан, угаалгын төлбөр төлбөр төлсөн зэргээр итгэл зөрчсөн гэж буруутгажээ. Мөн прокурорууд И нь 2018 онд Кёнги мужийн дэд захирагч асан БНАСАУ-д мөнгө шилжүүлсэн хэрэгт хамсаатан байсан гэж буруутгасан. Түүнийг Валютын гүйлгээний тухай хууль, Хоёр Солонгосын хоорондын солилцоо, хамтын ажиллагааны тухай хуулийг зөрчсөн, гуравдагч этгээдэд авлига өгсөн зэрэг зүйл заалтуудаар буруутгасан.
Сөүлийн дээд шүүхэд энэ хэрэг хэлэлцүүлэгдэж байгаа бөгөөд И-г 2019 онд өөрийг нь ялаас чөлөөлж шийдсэн ондоо хэргийн талаар гэрчийн этгээдийг худал мэдүүлэг өгөхөд хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Прокурор давж заалдахаас өмнө анхан шатны шүүх И-г ялаас чөлөөлсөн. Тавдугаар сарын 20-нд болох байсан шүүх хурлыг хойшлуулсан нь шүүхийн баримтаас харагдаж байна.
Шүүх хурал хэрхэх нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн 84-р зүйлд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх хугацаандаа ихэнх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч энэ нь ерөнхийлөгч сонгогдохоос өмнө шүүгдэж байсан шүүх хуралдаанд хамаарах эсэх талаар эрх зүйн мэргэжилтнүүд хоёр хуваагдаж байна. Хэрэв яллагдагчийг Ерөнхийлөгчөөр сонговол хэрэгжиж буй шүүх хурлыг зогсоох тухай хуулийн төслийг Ардчилсан нам тавдугаар сард хороонд оруулж ирсэн. Гэсэн хэдий ч эрх зүйчид уг хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохыг Үндсэн хуулийн цэцэд тавьж магадгүй бөгөөд энэ нь улс төрийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж магадгүй юм. Дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүхийн тамгын газраас өнгөрсөн тавдугаар сард хууль тогтоогчид хандан гаргасан мэдэгдэлд дурдсанаар шүүх хурал болж буй шүүх бүрийн шүүгчид шүүх хуралдааныг зогсоох, үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ёстой гэж үзжээ.
“Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон эрүүгийн яллагдагчдад Үндсэн хуулийн 84 дүгээр зүйл заалтыг хэрэглэх эсэхийг хэргийг хянан шийдвэрлэх шүүх тогтооно” гэж мэдэгдэлд дурджээ.
БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён таван хэрэгт шалгагдаж байгаа |
2025-06-05 13:11:23
2025-06-05 11:31:27
2025-06-05 10:23:54
2025-06-06 10:22:50
2025-06-06 10:12:12
2025-06-06 10:09:30
2025-06-06 09:30:08
2025-06-06 09:16:50
2025-06-06 09:12:06
2025-06-05 16:58:23
2025-06-05 16:57:48
2025-06-05 16:10:08
2025-06-05 15:18:21
2025-06-05 14:46:33
2025-06-05 14:33:18
2025-06-05 14:27:08
2025-06-05 14:17:32
2025-06-05 13:33:02
2025-06-05 13:11:23
2025-06-05 12:50:30
2025-06-05 12:15:46
2025-06-05 11:46:12
2025-06-05 11:31:27
2025-06-05 11:12:23
2025-06-05 10:40:59
2025-06-05 10:23:54
2025-06-05 10:15:50
2025-06-05 09:49:52
2025-06-05 09:41:08
2025-06-05 09:17:48
2025-06-05 09:15:52