НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” (“World Horse Day”) тогтоолыг манай төлөөлөгчид хэлэлцүүлэн батлуулав. Адуу нь эрт дээр үеэс хүн төрөлхтний аж амьдрал, соёл иргэншилд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн амьтан билээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга эдэлгээний морь байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм. Адууг уналга, ачлага, морин спорт, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу бүр ч чухал үүрэгтэй.
Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, хэрэглээ буурч, үүлдэр угсаа, адууны аж ахуйд анхаарал хандуулах нь багасаж байгаа юм. Иймд эрд дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон ард түмнээ төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, адууны ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.
Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл Австри, Бахрайн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, ХБНГУ, Тайланд, Турк, Япон, Төв Азийн таван улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ. Энэ тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэх болно.
| Дэлхийн адууны өдрийг VII сарын 11-нд анх удаа тэмдэглэнэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20