Америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Хейли Бибер өөрийн үүсгэн байгуулсан арьс арчилгааны “Rhode” брэндийг 1 тэрбум ам.долларын үнэлгээгээр алдарт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч e.l.f. Beauty компанид худалдлаа.
Худалдан авалтын гэрээний дагуу e.l.f. компани 600 сая ам.долларыг бэлнээр, 200 саяыг хувьцаагаар төлөхөөс гадна ирэх гурван жилийн хугацаанд “Rhode” брэндийн гүйцэтгэлээс хамааран нэмэлт 200 сая ам.долларыг олгохоор тохиролцсон байна.
2022 онд үүсгэн байгуулагдсан “Rhode” брэнд нь эхэндээ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан бол сүүлийн үед уруулын будаг, хацар өнгөлөгч зэрэг өнгө будгийн бүтээгдэхүүнээр амжилттай өргөжсөн юм.
2024 онд тус брэнд 367 хувийн өсөлт үзүүлж, “Earned Media Value” үзүүлэлтээр тэргүүлсэн нь энэхүү хэлцэлд ихээхэн нөлөөлжээ. Худалдан авалт хийгдсэн ч Хейли Бибер Rhode брэндийн бүтээлч захирал, инновацийн ахлагчийн хувиар үргэлжлүүлэн ажиллах юм.
Тэрбээр бүтээгдэхүүний хөгжүүлэлт, маркетинг, брэндийн стратеги зэрэг гол чиглэлүүдийг удирдахаар болжээ. Энэхүү хэлцэл нь Хейли Биберийг гоо сайхны салбарын тэрбумтнуудын эгнээнд оруулж байгаа хэдий ч түүний нөхөр дуучин Жастин Биберийн санхүүгийн асуудалтай холбоотойгоор зарсан уу гэдэг олон нийтийн анхаарлыг татаад байна.
| Хейли Бибер “Rhode” брэндээ 1 тэрбум ам.доллараар зарлаа |
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-03 13:27:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41