The Guardian: Эсэргүүцэлтэй тулгарсан Монгол улсын ерөнхий сайд итгэл хүлээлгэх санал асуулга явуулна

Монгол улсын улс төрийн нөхцөл байдлын талаар английн The Guardian хэвлэлд гарсаныг орчуулан хүргэж байна. 

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэр бүлийнх нь хөрөнгөтэй холбоотой асуудлууд дэгдсэн тул итгэл хүлээлгэх санал хураалтыг энэ долоо хоногт явуулах төлөвтэй байна. Ашигт малтмалаар баялаг Монгол орны улс төрийн чиг хандлага сорилтод өртөж байна. Тус улсын ерөнхий сайд хүүгийнх нь тансаг амьдралтай холбоотой шуугиан дэгдээж улс орныг дахин авторитар дэглэм рүү түлхэх гэж байна гэж мэдэгдээд байгаа бөгөөд ерөнхий сайдын ажлын хүрээнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга явуулах төлөвтэй байна. Монгол улс нь Орос, Хятад 2 супер хүчнүүдийн дунд амаргүйгээр шахагдан 1992 оноос парламентын ардчиллын цамхаг байсаар ирсэн юм.

Л.Оюун-Эрдэнийн хүү сүйт бүсгүйдээ тансаг бэлэг сэлт өгсөн тухай Instagram дээр тарсны дараа өнгөрсөн долоо хоногуудад цомхон боловч тууштай жагсаалыг Монголын залуучууд нийслэлийнхээ төв талбайд зохион байгуулж байна. Авлигатай холбоотой тэгш бус байдал болон ашигт малтмал нь тэмцлийн байнгын шалтгаан байсан. Ерөнхий сайд ховор ашигт малтмалыг цөөн баян олигархуудын гарт байлгах ашиг сонирхлуудын эсрэг зогсох нэгэн гэдэг нэр хүндээ хадгалсаар ирсэн. Ерөнхий сайдын ойрын хүрээлэл нь мягмар гарагт итгэлийн санал хураалтыг зарлаж дараа долоо хоногт зохион байгуулах талаар мэдэгдсэн. Гарч буй жагсаалууд ерөнхий сайдын гэр бүлийн хөрөнгө төрийн албан хаагчийн орлогыг хэт давсан хэмээх үндэслэлээр өрнөж байна.

Ерөнхий сайдын 23 настай хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүй Instagram хаягтаа тансаг зэрэглэлийн цүнх, үнэтэй бөгж, болон Mercedes-Benz-ний зураг оруулсан нь уур бухимдал дагуулсан юм. Ерөнхий сайд хүүгийнхээ тансаг амьдралын хэв маягийг мэдэж байсан бүр зарим бэлгийнх нь мөнгийг өгсөн гэсэн мэдээ байна. Л.Оюун-Эрдэнэ тус улсын авлигатай тэмцэх байгууллагад бүрэн хэмжээний мөрдөг байцаалтад орсон ч олон нийтэд сүртэй тайлбар хийгээгүй. 59,000 хүн гарын үсгээ цуглуулж хүүгийнхээ хөрөнгө, орлогыг нотлохыг шаардаж, инфляцын өндөр түвшин,  хэвлэлийн эрх чөлөөний эсрэг дарамт шахалт өсөж байна гэсэн шалтгаанаар огцрохыг шаардсан.

Гэвч засгийн газарт буй эх сурвалжуудын мэдээлснээр ерөнхий сайдын хүүгийн амьдралын хэв маягийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэмжигчид ашиглаж парламентыг огцруулан бүрэн эрхийн хугацааг нь 2 удаа эдлэх эрх олгохоор зорьж байна. Одоогоор ерөнхийлөгч 6 жилээр ганц удаа л ажиллах боломжтой.

Ромын дүрэмд гарын үсэг зурсан тул Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын дагуу ОХУ-ын удирдагчийг баривчлах зөвлөмжийн шинж чанартай үүрэг хүлээсэн ч гэсэн Владимир Путинг Монгол улсад урьсан нь ерөнхийлөгчийн зүгээс европт маргаан үүсгэсэн. Мөн Улаан талбайд Путины Ялалтын парадад оролцсон билээ.  Засгийн газрын зарим гишүүд одоогийн ерөнхий сайдтай адил Монгол Ардын Намын гишүүн өмнөх ерөнхий сайд байсан Хүрэлсүх 2 дахь удаагаа 6 жилийн бүрэн эрхийн хугацааг эдлэхийг хүсэж байгаа бөгөөд парламентын хүчийг сулруулахыг мэрийж байгаа хүний хувьд Оюун-Эрдэнийг огцрохыг харахад таатай байгаа гэжээ.

Оюун-Эрдэнэ ердөө 10 сарын өмнө ерөнхий сайдаар дахин томилогдсон бөгөөд нам нь 126 суудалтай парламентад 68 суудал авч чадсан юм. Гэвч улс орны эдийн засгийг шинэчлэхэд шаардагдах урт хугацааны өөрчлөлт, тухайлбал үндэсний баялгийн сан, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтыг тойрон улс төрийн зөвшилцөлд хүрэхийг хичээж, дангаараа засаглахын оронд Ардчилсан нам (42 суудал), ХҮН нам (8 суудал) гэсэн гурван намын эвсэл байгуулахыг сонгосон. Гэвч АН-ын гурван гишүүн Ерөнхий сайдыг эсэргүүцсэн гудамжны жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа МАН-ын Их хурал хаалттай хуралдаж, АН-ыг эвслээс хаслаа гэж зарласан нь Ерөнхий сайдын хувьд төгсгөл болж мэдэхээр байна.Шадар сайдаар ажиллаж байгаа АН-ын дарга Лувсанням Гантөмөрийн хувьд гурван гишүүний байр суурь өөрийнх нь болон намынх нь байр суурь биш, харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх нь эвслийн гэрээнд харшлахгүй гэж мэдэгдлээ.

Монголын шилдэг тоймч, нэвтрүүлэгч Жаргал ДеФакто "The Guardian"-д мэдээлэхдээ: "Эрх мэдэл илүүтэй Ерөнхийлөгчийн засаглалыг нь сунгах хүсэлтэй хүмүүс энгийн аргументтай байдаг. Бид улс төрийн удирдагчдыг байнга сольж байхад манай хөрш Хятад болон Орос тогтвортой байдаг. Бидэнд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байна гэж хэлдэг. Энэ мөргөлдөөн жилээс илүүтэй үргэлжилж магадгүй бөгөөд ирэх 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Эрх баригч Монгол Ардын Намыг энэ маргаан эх баригч Монгол ардын намыг хоёр хуаранд хувааж байна”

Мөн тэрээр "Засгийн газар стратегийн ордуудаар санхүүждэг бие даасан баялгийн сан байгуулах замаар түүхий эдийн эдийн засаг, өрөнд тулгуурласан эдийн засгаас гарахыг хүссэн. Энэ нь  Ерөнхий сайдыг стратегийн нөөцөө баялгийн санд өгөхгүй чинээлэг хувь хүмүүсийн эсрэг тавьсан" гэж нэмж хэлэв. Хачирхалтай нь тэрбээр банк санхүү, уул уурхай, боловсролын салбарт авлига хээл хахуулийг илчилж байгаа учраас улс төрийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа нь түүнд маш олон дайсан бий болгож байна гэсэн үг, харин шүүхийн систем нь өөрөө авлигад идэгдсэн тул том довтолгооны араас хөөцөлдөхгүй, харин жижиг хэрэг дээр төвлөрдөг. Энэ нь бүхэлдээ, ялангуяа инфляци, зээлийн хүү өндөр байгаа үед төрд үл итгэх байдлыг бий болгож байна.”

Хятад бол Монголын хамгийн том экспортын зах зээл хэдий ч хамтарсан засгийн газар дэд бүтцийн 14 томоохон төсөлд анхаарлаа хандуулж, эдийн засгаа төрөлжүүлэхийг хичээсэн.

Эх сурвалж: The Guardian


The Guardian: Эсэргүүцэлтэй тулгарсан Монгол улсын ерөнхий сайд итгэл хүлээлгэх санал асуулга явуулна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ