АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр /2025.05.22/ албан ёсоор мэдэгдэл гаргаж, Харвардын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн гэрчилгээ хүчингүй болсныг зарлалаа.
Тус яам мэдэгдэлдээ, Харвардын удирдлагууд "Америкийг эсэргүүцсэн, алан хядах ажиллагааг дэмжсэн үймээн дэгдээгчдийг сургуулийн бүсэд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр аюулгүй байдлыг алдагдуулж дэлхийд боловсролоороо нэртэй сургуулийн нэр хүндэд халдаж байна" гэж тайлбарлажээ.
Харин нөгөө талаараа энэ шийдвэрийн дагуу Харвард 2025–2026 оны хичээлийн жилд гадаад оюутан элсүүлэх боломжгүй болж, одоогийн суралцаж буй 6,800 гаруй гадаад оюутны ирээдүй тодорхойгүй болж байгаа гэнэ. Зарим оюутнууд 72 цагийн дотор өөр сургууль руу шилжихгүй бол визийн эрхээ алдах эрсдэл үүсжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем Харвардыг:
• Хүчирхийлэл болон антисемит үзлийг өөхшүүлсэн,
• Хятадын Коммунист намтай холбоотой судалгааны ажил явуулсан гэх үндэслэлээр ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин Харвардын их сургууль уг шийдвэрийг “хууль бус” гэж үзэж, гадаад оюутнуудаа хамгаалах, шүүхээр тэмцэх байр суурь илэрхийлжээ. Энэхүү шийдвэр АНУ-ын боловсролын салбарын олон улсын нэр хүндэд хүнд цохилт болж байгаа талаар судлаачид, хуульчид анхааруулж байна.
| Трамп Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцаллаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02