245 сая ам.доллар завшсан Конго улсын экс ерөнхий сайд албадан хөдөлмөр эрхлэх ял сонслоо

Бүгд Найрамдах Конго Улсын (БНКУ) Ерөнхий Сайд асан Аугустин Матата Поньёо, БНКУ-ын Төв банкны захирал асан Деогратиас Мутомбо нар шүүхээс төсвийн хөрөнгөнөөс 245 сая ам долларыг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдлоо. Мататад 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэсэн бол Мутомбод 5 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноожээ. Мататагийн хуульч шүүхийн шийдвэрийг шударга бус улс төрийн зорилготой гэж үзэж буй талаараа Reuters агентлагт мэдээлсэн. Конго улсад тулгамдсан хүнсний хомсдолын асуудлыг шийдэх зорилготой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслөөс зарим хэсгийг нь завшжээ. Матата нь БНКУ-ын ерөнхий сайдаар 2012-2016 онуудад ажиллаж байсан. Мөн тус улсын сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа улс орныхоо эдийн засгийг тогтворжуулсан  хэмээн Олон Улсын Валютын Сангаас сайшаал хүртэж байв. 2023 онд болсон ерөнхийлөгчийг сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Феликс Тшикетитэй өрсөлдөж байх хугацаандаа дурдагдаад буй хэргийг эрс эсэргүүцэж байлаа. Конгогийн санхүүгийн ерөнхий байцаагч нь Мататаг Буканго-Лонзо ХАА-н Аж Үйлдвэрийн Паркаас хулгай хийсэн талаар ил болгосноос хойш 4 жилийн хугацаанд энэ хэрэг сунжирчээ. Тус парк нь Африк тивийн хамгийн том ХАА-н хөрөнгө оруулалт байсан төдийгүй 22,000 ажлын байр бий болгох боломжтой гэж Африкийн Хөгжлийн Банкны Групп үзэж байжээ. Тус төсөл 1994 онд Руандагийн геноцидээс хойш 30 гаруй жилийн турш мөргөлдөөнд нэрвэгдсэн БНКУ-д хүнсний аюулгүй байдлын хурц асуудалтай тулгараад байгаа 28 сая хүнд хөнгөлөлт үзүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Reuters агентлаг


245 сая ам.доллар завшсан Конго улсын экс ерөнхий сайд албадан хөдөлмөр эрхлэх ял сонслоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ