23 настай инфлюсер Валериа Маркиз Мексик улсын Халиско хотод ТикТок дээрх шууд дамжуулалтын үеэр буудуулж нас баржээ. Улмаар Халискогийн картелийн толгойлогч Рикардо Руйз Веласког тус хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл тарсан байна. Сэжигтэн инфлюсер бүсгүйтэй хувийн харилцаатай байсан бөгөөд дэмжигчдээс нь өгсөн их хэмжээний бэлэг сэлтэд дургүйцэн хардсан байж болзошгүй байна. 113,000 дагагчиддаа зориулан гоо сайхны салонд шууд дамжуулалт хийж байхад нь масктай этгээд орж ирээд "Та Валериа мөн үү?" гэж асууж талийгаачийг "тийм ээ" гэж хариулсны дараа 2 удаа буудаад мотоциклоор зугтжээ. Тус хэргийг гүйцэтгэсэн этгээдийг хараахан олоогүй байгаа байна.
Өнгөрсөн ням гарагт Иесениа Лара Гутеррез гэх хотын даргын сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйг мөн буудаж хөнөөсөн нь шууд дамжуулалтаар бичигдсэн байна. Энэ талаар барууны хэвлэлүүд "фемицид" буюу жендэрт тулгуурласан эмэгтэйчүүд рүү чиглэх хүчирхийллийн шинжтэй гэж үзэж байна.
| Валериа Маркизийг хувийн харилцаатай эрэгтэй нь хардаж хөнөөлгөсөн байж болзошгүй |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38