Түүний засгийн газар төрийн өмчит уул уурхайн компани байгуулж, гадаадын пүүсүүдийг орон нутагтаа явуулж буй үйл ажиллагааны 15%-ийг эзэмшүүлж, Буркинагийн ард иргэдэд ажлын байр олгохыг шаардсан. Буркино Фасогийн алтны салбарт хамгийн сүүлд хөрөнгө оруулж 4-р сарын сүүлээр лиценз авсан Оросын Норголдод ч мөн энэхүү дүрэм үйлчилнэ. Траорегийн энэхүү “хувьсгал” Буркино Фасо улс өөрийн ашигт малтмалын нөөцөөс ашиг хүртэх нөхцөлийг баталгаажуулж байгаа. Мөн хунта дэглэмээс алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулж тус улсын түүхэнд анх удаа үндэсний алтны нөөцийг бий болгож буй юм.
Харин барууны эзэмшдэг пүүсүүд хүндхэн үетэй тулгарч байгаа бололтой. Австралид төвтэй Sarama Resources компани хайгуулын лицензийг нь цуцалсантай холбогдуулан Буркина Фасо улсыг 2024 оны сүүлээр Арбитрын шүүхэд өгчээ. Лондонд бүртгэлтэй пүүсийн эзэмшиж байсан 2 ч уурхайг үндэсний мэдэлд аваад зогсохгүй өнгөрсөн сард гадаадын эзэмшилтэй өөр олон уурхайг мэдэлдээ авах төлөвлөгөөтэй талаар зарлаад байгаа юм. Өмнөд Африкийн Аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Рэнди Эйкинс Траорегийн радикал шинэчлэлүүд түшний алдар хүндийг Африк даяар өргөж байгаа талаар BBC-д ярилцлага өгжээ. “Тэр Африкийн хамгийн их хайр хүндэтгэл хүлээсэн биш юмаа гэхэд хамгийн алдартай ерөнхийлөгч болоод байна” хэмээн ноён Эйкинс хэлэв. Харин Африк дахь Олон Улсын Хямралын судалгааны төвийн орлогч захирал Риналдо Дипан Траорегийн ихээхэн дэмжлэг аваад буйг “тэр бол залуу хүн амтай улсын залуу удирдагч” гэж тайлбарласан бөгөөд тус улсын дундаж нас 17,7 байдаг юм. “Тэр бол мэдээллийг ухаалгаар ашиглагч бөгөөд өнгөрснийг ашиглаж алдар нэрээ Санкарагийн хойд дүр мэтээр бүтээсэн” “Мөн тэр улс төрийн урлагийг гарамгай эзэмшсэн бөгөөд дайн дажны хөлд нэрвэгдсэн ард түмнийг сайхан ирээдүй угтаж байна гэсэн итгэл найдвар бий болгож чадсан. Траоре ийм төрлийн тоглоомонд тун сайн” хэмээн BBC-д мэдээллэсэн.
Санкара нь 1983 онд 33 настай байхдаа “Эх орон эсвэл үхэл, бид ялах болно” гэсэн уриан дор үндэстэнээ нэгтгэн төрийн эргэлтээр засгийн эрхэнд хүрсэн нэгэн билээ. Гэвч тэрээр 4 жилиин дараа Францын улс төрийн нөлөөнд Буркино Фасо улсыг оруулсан өөр нэгэн төрийн эргэлтийн үеэр бусдад алуулсан байна. Харин тэр үед тогтсон засгийн системийг нуран унагаж эрх мэдлийг гартаа оруулсан хүн нь Ибрахим Траоре юм. 1988 онд төрсөн ахмад Траоре 34 насандаа төрийн эрхийг гартаа авсан бөгөөд Африк тивиихээ хамгийн залуу төрийн тэргүүн болж байв. “Та бүхний ихэнхээс нь би залуухан. Болсон зүйлийг бид хүсээгүй ч гэлээ өөр сонголт байсангүй” хэмээн хуучин засгийн газарын албан тушаалтнуудад хэлж байв. Түүний төрийн эргэлт хийсэн зорилго нь улсынх нь 40% гаруйг эзэрхээд байсан исламын шашиний хэт даврагсад байв. Жихадистуудын эсрэг 2023 оны 4 сараас эхлэн дайчилгаа явуулж босогчдын мэдэлд байгаа газар нутгуудыг бүгдийг нь чөлөөлнө, тэднийг суларч доройттол ямар нэгэн хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр босогчид ухарч аюулгүй байдал сайжирсан цагт ардчиллыг сэргээж сонгууль явуулна хэмээн мэдэгдсэн. Олон Улсын Валютийн сан(ОУВС), Дэлхийн банкнаас ерөнхийдөө өөдрөг дүгнэлтийг хийсэн нь Оросын холбоотон хунта дэглэмтэй Буркина Фасо улсын эдийн засагт тодорхой ахиц дэвшил гарсаныг батлана. Дөрөвдүгээр сарын эхээр гарсан ОУВС-ийн мэдэгдэлээр “хүмүүнлэг аюулгүй орчин” дутагдаж буй ч 2025 ондоо эдийн засаг тогтвортой өсөх төлөвтэй. Мөн тус улс нь дотоодын орлогыг нэмэгдүүлэх, төрийн цалингийн төсвийг хянах, болон боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгааллын салбарт зардалыг нэмэгдүүлэх зэрэг олон “сайшаалтай ахиц”-г үзүүлжээ.
Дэлхийн банкны хувьд Буркина Фасо улсын инфляцийн түвшин 2023 онд 0.7% байсан бол 2024 онд 4.2% болж өссөн. Гэхдээ ХАА болон үйлчилгээний салбарт “эрчимтэй өсөлтийн” ачаар өдөрт 2.15$-с бага орлоготой үнэмлэхүй ядуурлын түвшин ойролцоогоор 2%-иар буурч 24.9%-д хүрсэн. Америкт төвтэй эдгээр санхшшгийн институцуудын тайлангаас үл хамаарч Франц болон АНУ-тай харилцах харилцаа нь зогсонги байдалд байна.
Түүний ойрын хүрээлэл өөрийг нь сургуульд байхын дуугүй ичэмхий боловч тун ухаалаг хүү байсан гэж хэлдэг. Зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэхийн хажуугаар улс орноо гадаад орны улс төрийн нөлөөллөөс салгаж, байгалийн баялагийхаа үр ашгаар эдийн засагаа сэргээж нийгэм ахуйн бодитой өсөлтийг бий болгож буй залуу удирдагч ахмад Ибрахим Траоре дэлхий дахиний анхаарлыг ихэд татаад байна.
Дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүртэж буй Буркино Фасогийн залуухан удирдагч |
2025-05-12 17:19:59
2025-05-12 15:52:53
2025-05-12 12:05:28
2025-05-12 17:19:59
2025-05-12 15:52:53
2025-05-12 15:18:47
2025-05-12 14:13:02
2025-05-12 14:09:54
2025-05-12 13:02:04
2025-05-12 12:36:30
2025-05-12 12:19:35
2025-05-12 12:09:58
2025-05-12 12:05:28
2025-05-12 11:52:22
2025-05-12 10:43:43
2025-05-12 10:39:44
2025-05-12 10:35:36
2025-05-12 10:30:07
2025-05-12 10:29:18
2025-05-12 08:54:07