Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий, 41 настай Л.О энэ сарын 9-ний өдөр Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан талаар “Bangkok Post” сонин мэдээллээ.
Энэ талаар Бангкок хотын цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, талийгаач 17 давхрын тагтнаас унаж, дөрвөн давхрын террас дээр унасан бөгөөд нөхөр нь анхны тусламж үзүүлсэн ч эмнэлгийн баг ирэхэд нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагаас уг үйл явдлыг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд нарийвчилсан мөрдөн байцаалт үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогоор хамгаалалтын ажилтнууд болон оршин суугчдаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа аж.
Талийгаач нь Тайланд улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн юм байна. Тэрээр Монголын соёлыг олон улсад сурталчлах, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн байсан аж. Мөн “Thai Silk Road to the World” зэрэг олон улсын арга хэмжээнд Монголын төлөөллийг зохион байгуулж оролцуулж байжээ.
Эх сурвалж: “Bangkok Post” сонин
| Тайландад өндрөөс унаж нас барсан монгол эмэгтэй сэтгэлийн хямралтай байсан |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02