Владимир Путин: Монгол улс бол бидний хувьд худалдааны чухал түнш

Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парад маргааш эхлэхтэй холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч ОХУ-д айлчлаад байгаа билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан уулзалтын талаар тус улсын Гадаад Хэргийн Яамны албан ёсны хуудасд дараах нийтлэлийг оруулсэыг хөрвүүлэн хүргэж байна.

Тавдугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын 80 жилийн ойг тэмдэглэх баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Их Кремлийн ордоны Гэгээн Катариний танхимд хэлэлцээр хийлээ. 

Ерөнхийлөгч Путин: Ноён ерөнхийлөгчөө, нөхөдөө

Аугаа Эх Ороны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өмнө та бүгдийг Москва хотноо тавтай морилохыг хүсэж байна. Миний бие таныг энэхүү ойн арга хэмжээнд өөрийн биеэр оролцож буйд туйлын их баяртай байна. 

Манай улсууд баатарлаг түүхийн эзэд бөгөөд 2024 онд Халхийн голд Японы милитаристуудыг дарсан хамтын ялалтын 85 жилийн ой тохиосон. Таньтай хамт бид тэр өдөрийг миний бие Улаанбаатар хотноо айлчлах үед хамт тэмдэглэсэн. 

Орос орон 1945 оны Чөлөөлөх дайн болон Аугаа Эх Ороны дайны үеийн Монгол улсын хамтын ажиллагаанд талархдаг. Энгийн ардын хандив тусламжаар бүрдсэн сангаас боссон “Хувьсгалт Монгол” танкын цуваа, “Монгол ард” эскадрил манай орны төлөө тулалдсан. Манай хамтын ялалтын төлөө 1945 оны наймдугаар сард Монголын Ардын Арми Ядоны армийн эсрэг ажиллагаанд гар бие оролцсон юм. Бид ззнийг үргэлж санаж, талархаж явдаг. 

Хөрш, найрсаг Монгол Улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох нь манай бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Улс төрийн яриа хэлэлцээр хөгжиж, засгийн газруудын удирдлагууд уулзаж, гадаад хэргийн яамдаар дамжин зөвлөлдөх механизм бүрэн ажиллаж байна. Бид батлан хамгаалах, аюулгүй байдал, парламент хоорондын холбоо болон соёл, боловсролын хамтын ажиллагааг тогтоосон. 

Монгол улс бол бидний хувьд худалдааны чухал түнш. Өнгөрсөн жил манай худалдаа 17.5%-аар өссөн. 2025 оны эхний 2 сард 25% гаруйгаар нэмэгдсэн. 

Бид эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг Монгол улсын хувьд нэн эмзэг бөгөөд чухал салбаруудад Монгол анд нөхдийхөө хүсэлтэд үргэлж хариу өгдөг. 

Та бүгдтэй уулзаж буйдаа бид маш таатай байна. Тавтай морил

Эх Сурвалж: Russian Foreign Ministry - МИД России


Владимир Путин: Монгол улс бол бидний хувьд худалдааны чухал түнш
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ