Украйн улсын зүгээс Оросууд 2022 оны 2 сард өөрсдийн эхлүүлсэн дайнаа зогсоохыг хүсэж буй мэт харагдахын тулд хийж буй Путиний жүжиг учраас Кремлийн гал зогсоох гэрээг дагахгүй гэж мэдэгдсэн. Харин ерөнхийлөгч Путиний зүгээс тэрээр энх тайванд хүрэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн.
Украйны талаас энэ долоо хоногт Москвад хэд хэдэн дроны халдлага үйлдсэн нь нисэх буудлуудыг хаах, онгоцуудаа газардуулахад хүргэсэн билээ.
Украйны агаарын хүчний чиглүүлэгчтэй пуужингийн тайланг эс тооцвол Оросын холын зайны пуужин, дроны дайралтын тухай мэдээ алга. Үүрийн 3:45-ын үеийн байдлаар нийслэл Киев хот 24 цагийн өмнөхөө бодвол харьцангуй тайван амгалан байна. 24 цагийн өмнө л гэхэд тухайн хотод Оросын агаарын дайралтаас үүдсэн дэлбэрэлт, Украйны агаарын онгоц эсэргүүцэх буун дуу нүргэлж байв. Харин 2 улсын цэргүүдийн тулсан фронтын шугамд байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Reuters агентлагийн гэрч пүрэв гарагийн үүрээр тулаан болж байгаа ямар нэгэн чимээ ажиг дуулдаагүй гэжээ.
Украйны Ерөнхийлөгч Володимер Зеленский лхагва гарагт Оростой хийж буй дайнд 30 хоног гал зогсоох гэрээ байгуулж ажиглах саналтай байр суурь дээрээ бат зогсож буйгаа мэдэгдсэн. “Дипломат ажиллагааны боломж гаргаж байгаа энэ саналаа бид буцаахгүй” хэмээн бичлэг үйлджээ. Шинэ дайралтаас өөрөөр 30 хоногийн гал зогсоох гэрээнд хариу өгөөгүй. “Энэ нь дайны эх нь хэн бэ гэдгийг хүн бүгдэд тод томруунаар харуулаад өглөө” хэмээн Украйны ерөнхийлөгч нэмж хэлсэн. Агуу эх орны дайны ялалтийг тэмдэглэх Москва болон бусад Оросын хотуудад дроны дайралт хийснээ хүлээн зөвшөөрч “Оросын тэнгэр, түрэмгийлэгчийн тэнгэр амгалан бус байгаа нь туйлын шударга хэрэг, өөдөө шидсэн чулуу гэдэг шиг” гэж лхагва гарагт мэдэгдэж байв. Москва хотын дарга Сергей Собянин Телеграм апп дээр нийслэл рүү чиглэсэн 14 дроныг устгасан тухай нийтэлжээ. Энэ бүгд Кремлийн зүгээс санаачласан 3 хоногийн гал зогсоох гэрээнээс өмнө болж өнгөрсөн билээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ 30 хоногийн гал зогсоох гэрээг санал болгож Украйн улс хүлээн зөвшөөрсөн. Ийм арга хэмжээг хэрэгжүүлэх, сахих механизмийг бий болгосны дараа л хэрэгжүүлэх боломжтой гэж Оросын талаас үзсэн.
Дэлхийн 2-р дайны дараа орох Европ тивд гарсан энэхүү ноцтой зөрчилдөөнийг яаралтай дуусгахыг 2 улсад АНУ-н ерөнхийлэгч Доналд Трамп шахаж буй. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова АНУ-ын тусгай төлөөлөгч Кейт Келлогийн Путин гал зогсооход саад учруулж болзошгүй хэмээсэнд ихэд гайхсан тухайгаа илэрхийлэв. “Хэлэлцээрийг зөрчиж, урт хугацааны гал зогсоох гэрээг нухацтай авч үзэхийг хүсэхгүй байгаа Киев бол гал зогсооход учирч байгаа цорын ганц бэрхшээл” гэж Захарова мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters агентлаг
Ялалтын баярын гал зогсоох гэрээний хугацаа эхэлж, Украйны хотууд нам гүм байна |
2025-05-08 17:09:24
2025-05-08 14:53:42
2025-05-06 12:31:45
2025-05-08 17:09:24
2025-05-08 16:53:45
2025-05-08 16:43:42
2025-05-08 16:18:42
2025-05-08 16:00:07
2025-05-08 14:53:42
2025-05-08 13:55:58
2025-05-08 13:49:35
2025-05-08 13:38:17
2025-05-08 13:25:24
2025-05-08 13:20:33
2025-05-08 13:20:27
2025-05-08 12:55:47
2025-05-07 16:41:26
2025-05-07 16:03:02
2025-05-07 15:25:55
2025-05-07 15:07:30
2025-05-07 15:01:14
2025-05-07 14:24:15
2025-05-07 13:23:15
2025-05-07 13:05:28
2025-05-07 13:04:18
2025-05-07 12:56:42
2025-05-07 12:55:40
2025-05-07 12:47:27
2025-05-07 11:39:04
2025-05-07 11:14:59
2025-05-07 10:32:30